Зүүд | Тайлал |
---|---|
Эвшээх | Холын найз нараасаа таатай мэдээ авна. |
Эд баялаг | Мөнгө санхүүгийн аз сорьсон үйлдэлд оролцоно, гэхдээ бүх юмсайн сайхнаар төгсөнө. |
Эм хэн нэгэнд эм өгч байвал | Ажил төрөлдөө амжилт олно. |
Залуу эмч бүсгүй | Дэмий зүйлд юм зарцуулна. Өвчтэй байж ийм зүүд зүүдлэвэл - Сэтгэл санаа хямрахын шинж. |
Ээмэг | Баяр хөөр, хурим найр. Нөхөртэй хүмүүсийн хувьд хүүхэдтэй болно. |
Эмэгтэй Сурвалжит эмэгтэй | Та хэн нэгний дэмжлэгтэйгээр өндөр байр сууринд очихыг хүсэж байна гэсэн үг. |
Сурвалжит эмэгтэй инээмсэглэж байвал | Та зорилгодоо хурдан хүрнэ. |
Сурвалжит эмэгтэй муухай харж байвал | Албан тушаал ахих оролдлогоо орхисон нь дээр. |
Сэгсийсэн муухай, бохир эмэгтэй | Үгvйрч хоосрох, бvтэл хазайх, хэрvvлмаргаан, сэтгэл санаа хоосрох. |
Эмнэлгээс гарч байна | Таныг хорлохоор оролдож байгаа дайснуудаасаа салж чадна. |
Өвчтэй хэвтэж байна | Өвдөж болзошгүй. |
Эмээ өвөөтэйгээ уулзаж тэдэнтэй ярилцаж байвал | Танд даван туулахад хэцүүхэн бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ тэдний сайн зөвлөгөө нь бэрхшээлийг даван туулахад тусална. |
Энгэр зөрүүлж буй хүний царай харагдахгүй байна | Хүслээ биелүүлэхэд саад учирна. |
Эргүүлэг | Таны ажил хэрэгт асар их аюул учраад байгааг, мөн нэр хүндээ алдаж болзошгүйг харуулна. |
Эр нөхөртөө зодуулж байна | Эмэгтэйн таагүй үйлдлээс орон гэрт самуун үүснэ |
Царайлаг сайхан эр | Амьдралдаа сэтгэл хангалуун байхуйц эд хөрөнгөтэй болно. |
Эрэгтэй хүн тарвас идэж байна | Гай уршигтай. |
Эрдэнэсийн чулуу дүүрэн хүүдий | Таны ойрын хүрээлэл өөрчлөгдөнө. Бүхий л талаар дэмжигч хүмүүсийн дунд орно. |
Эрдэнэсийн сан оллоо | Баяр баясгалан тохионо. |
Эрдэс чулуулаг | Удаан хугацаанд зогсонги байсан ажил төрөлд сайн сайхан хандлага удахгүй гарахыг илтгэнэ. |
Эрвээхэй | Хий хоосон цуурхал. |
Өнгө өнгийн эрвээхэйг ногоон тал дээр харж байвал | Цэцэглэн хөгжиж,шударгаар хууль ёсоор эд зүйл авч байгааг илэрхийлнэ. |
Цагаан эрвээхэй | Хэн нэгнийг буруутгах шалтгаан болох өвчин ирэхийн тэмдэг. |
Эмэгтэй хүн цагаан эрвээхэй өрөөнд нь нисэн орж ирлээ | Хүсэл биелэхгүй |
Өрөөнд ирсэн эрвээхэй ямар нэг юман дээр суувал | Ойр дотны хэн нэг ньудахгүй өвдөнө, |
Эрвээхэй барилаа | Нууц алдагдана. |
Нисч буй эрвээхэй | Найз нөхдөөс сураг сонсоно. Залуу бүсгүйд энэ нь амьдралынхаа туршид бат холбоогоор төгсөх аз жаргалтай хайр дурлалын тэмдэг. |
Та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна | Та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг, сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна. |
Ээрүүл | Амьдрал тань урт агаар тэгш дардан байна. Та учиргүй өөдлөн дэвжихгүй ч мөн доройтон буурахгүй. |
Ээж нас барсан байна | Хэрүүл гарна. |
Ээж хүн өвдсөн байна | Таагүй явдал тохиолдоно |
Гоёж гоодсон эхнэр | Ажил хэрэг ундарна. |
Навсайсан байдалтайгаар эхнэрээ зүүдэлвэл | Ажил төрөл, биеийн байдал сайжирч засарна. |
Эхнэр сайхан зантай байна | Аз сорьсон үйл ажиллагаанаас багагүй ашиг олно. |
Эхнэр хүн үзэсгэлэн төгөлдөр болсон байна | Шийдэхэд бэрх олон асуудал тулгарна. |
Эхнэр загнаж байна | Гэр бүлийн хосын нэг нь шанална. |
Аалз зүүдэнд орох | өөрийн ажилдаа хянамгай, идэвхтэй байж, амжилт олно. |
Шүлсээрээ хийсэн торондоо эргэлдэх аалз | та гэр орондоо аз жаргалтай, тайван сайхан байна |
Аалзыг алж байвал | эхнэртэйгээ эсвэл амрагтайгаа маргалдана. |
Аалзанд хазуулж байвал | та урван тэрслэлтийн золиос болно, дайснуудын балгаар ажил хэрэг хохирно. |
Аалзнууд таныг торондоо бүслэн хүрээлж байна | нөхцөл байдал ер бусын сайнаар өрнөнө, эрүүл мэнд сайн, аз, найз нөхдийн дэмжлэгийг авна. |
Аалзны торонд аварга том аалзтай тулгарлаа | аюултай харилцаа холбооноос эс хамааран амьдралдаа хурдан амжилт олно. |
Нэгэн зэрэг маш том бас маш жижигхэн аалз тан руу ойртон ирж байвал | ажилдаа их амжилт гаргаж, хэмжээ хязгааргүй амжилтандаа нэг биш удаа баярлан бахдан сууна. |
Том аалз таныг хазах аваас | дайснууд таны амжилтыг хулгайлна. Хэрвээ жижигхэн аалзанд хазуулах аваас ялихгүй дайралтанд өртөж, атаархлын бай болно. |
Хэрвээ та маш том аалзнаас зугтааж байна | хэцүүхэн нөхцөл байдалд аз танаас нүүр буруулна. |
Таагүй мэдрэмж төрүүлж буй аалзыг алж чадах аваас | нилээн хүндтэй байр суурь эзлэх юм байна. |
Алагдсан аалз дахин сэргээд таны ардаас хөөвөл | өвчинд дарлагдаж, аз, азгүйтэл ээлжилнэ. |
Залуу бүсгүй зүүдэндээ эргэн тойронд нь аалз арваганалдан гүйлдэж байгааг харвал | түүний аз жаргал ойрхон айсуй бөгөөд шинэ найз нөхөдтэй болох юм байна |
Аалзны тор | Аалзны тор нь таатай орчин, ажил хэрэг амжилттай байхыг заадаг ажээ. |
Эмэгтэй хүн өөртөө аборт хийлгэхийг зөвшөөрч байна | Өөртөө таагүй байдлыг л авчрах зүйлийг хийх бололтой. Хэрвээ эмч хүн иим мэс ажилбар хийж байна гэж зүүдэлвэл мэргэжлиинхээ үүргийг тоомсорлохгүй байхыг харуулна. |
Аварга могой харах | Хүнд үе, урагшгүй байдал. Хүний ертөнцөд сэтгэл гонсойх зүйл тохиолдоно. |
Авдар зүүдэлвэл | Баялаг хураана. |
Дүүрэн авдар | Элбэг дэлбэг байдал. |
Хоосон авдар | Сандрал бачимдал үүрч, өргөж явбал таагүй байдалд хүргэнэ. |
Аливаа таагүй мэдрэмж төрүүлж байгаа зүйлийг алж байгаа | Зүүд сайн агуулгатай. |
Модонд авирч байна | Ажил албандаа өсч дэвжинэ. |
Залуу хүн авс зүүдэлвэл | Удахгүй хуримаа хийнэ. |
Гэр бүлтэй хүн авс зүүдэлвэл | Ашиг хонжоо олно. |
Таг нь нээлттэй авс | Ажилдаа амжилт олно. |
Найзыгаа авсанд хэвтэж байгаагаар | Шинэ мэдээ авна |
Агаар | Ажил төрөл сайнгүй байгааг илэрхийлдэг. |
Халуун агаараар амьсгалж байна | Таныг хүчлэн муу үйл хийлгэх гэж байна |
Эрүүл агаарт байгаагаа мэдэрвэл | Таныг сайхан мэдээ хүлээж байна. |
Хүйтэн агаар | Ажил төрөл самуурч, гэр бүлийн харьцаа сайнгүй байна. |
Агаарын бөмбөлөг | Бүтээгүй хүсэл мөрөөдөл, азгүйтэл энэхүү зүүдийг дагадаг. Ажил хэрэг тань уналтанд орно. |
Агаарын бөмбөлөгөөр нисч байна | Таагүй аяллыг илэрхийлнэ. |
Адуу | Дайсантай учрах |
Ажиллаж байна | Аз тохионо. |
Бусдын ажил хийж байхыг харвал | Эд баялаг олно. |
Аалзны шүлсийг цэвэрлэж байна | Орон гэрт тань өөрчлөлт гарна. |
Аалз | Зарга зальхай дэгдэнэ |
Айж байна | Бэртэх гэмтэх магадлалтайг сануулж байна. |
Бусдын айхыг харж байна | Зовлон зүдгүүр тохиох. |
Алиалагч | Хүнд бэрх боловч ашиг орлого ихтэй ажил хийнэ. |
Жирэмсэн эмэгтэйд алим зүүдлэгдвэл | баатар хөвгүүн төрүүлнэ. |
Түүхий алим | Бие сэтгэлийн хувьд туйлдана |
Болсон алим | Гэрлэнэ. |
Гашуун амттай алим байвал | Уйтгар гуниг. |
Жигнэсэн алим | Шунал. |
Амттай алим | Баяр хөөр. |
Алим идэж байна | Мөнгө ашиг олно. |
Алт барьж байна | Бүхий л эхлэлд амжилт олно. |
Эмэгтэй хүн алтан эдлэл бэлгэнд авлаа | Баян боловч харамч хүнтэй гэрлэнэ. |
Алт оллоо | Сайн сайхан чанарынхаа хүчээр нэр алдар, эд баялагт хялбархан хүрнэ. |
Алтаа гээчихлээ | Амьдралд олдох ховорхон боломжийг анхааралгүйгээсээ алдана. |
Алтан бөгж | Хуримлана. |
Алтан загас залуу эмэгтэй | Баян чинээлэг, залуу хүнтэй гэрлэнэ. |
Алтан зоос | Нэр хүндэд хүрнэ. |
Алмаас эрдэнэ эсвэл ямар нэгэн үнэт чулуу | Сайн сайхан явдал тохионо. Залуу бүсгүйд бол азтай сайхан гэрлэлт, ганц бие хүнд сайн хань, ямар нэгэн асуудалд орооцолдоод байгаа хүний хувьд байдал нааштай шийдэгдэнэ. |
Алмаас эрдэнийн эзэн болжээ | Та нэр хүнд, алдар гавьяа олоод зогсохгүй, мөнгө санхүүгийн хувьд ч маш их батжин бэхжиж авна. |
Алмаас эрдэнээ гээчихлээ | Ямар нэгэн таагүй явдлын улмаас шившиг болж, алдагдалд орох. |
Альбом | Баяр баясгалан, хөгжил хөөр. |
Алчуур | Захидал авах. |
Амбаараар дүүрэн тариа будаа | Ажил төрөл тань өөдрөг байж, мөнгө санхүүгийн байдал сайжирч, энэ таатай үе удаан үргэлжилнэ. |
Хоосон амбаар | Бүтэлгүйтэх, ашиг орлого хомсдох магадлалтай. |
Амттан | Таныг зальтай нэгэн хуурах гэж байна |
Амттан идэж байна | Чин сэтгэлийн нөхөрлөлтэй тулгарна. |
Амттан хийж байна | Таны бусдыг мэхлэх гэсэн оролдлого бүтэлгүйтнэ. |
Эмэгтэй хүн тансаг хангалуун амьдрал | Хэсэг хугацаанд элбэг хангалуун амьдралаа ч эцэстээ ядуурч, нэр хүндээ алдана. |
Ан ав хийж байна | Та бараг бүтэшгүй төлөвлөгөөг биелүүлэх гэж зүтгэх юм байна. |
Шувуу авлахаар хөөцөлдөж байвал | Хүнд хэцүүг амжилттай даван туулж, хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. |
Ан ав амжилттай боллоо | Ажил хэрэгтээ хохирол амсан, алдаатай шийдвэр гаргана. |
Ан амьтдын эвэр хавиралдан мөргөлдөх чимээ сонсогдвол | Бодит амьдрал дээр энэ нь бүтэн аз жаргалыг зөгнөн, хувь заяа танд хамгийн сайн сайхан бүхний эхлэлийг бэлэглэж байна. |
Ангийн үс наймаалцаж байна | Ажил үйлс урагштай байж, сайхан саналууд ирнэ. |
Ангийн үсээр хийсэн хувцас өмссөн байна | Бат бэх байр суурь эд баялгийг зөгнөнө. |
Маш сайхан ангийн үс харвал | Нэр хүнд олно. |
Залуу эмэгтэй өөрийгөө үнэтэй ангийн үс зүүсэн байна | Тэр ухаантай, сайн гэрийн эзэнтэй гэр бүл болон амьдрах юм байна. |
Анар жимс | Таны төгс төгөлдөр, оюунлагт тэмүүлэх хандлага зөв зүйтэй байгаагийн илэрхийлэл. |
Амраг тань анар жимсээр дайлж байна | Бусдын хорон санаанаас болгоомжил. |
Анар жимс идэж байна | Хэн нэгэнд сэтгэл алдарна |
Ангал руу өнгийн харж байна | Эд хөрөнгөө алдаж болзошгүй. Таныг хүнд байдалд оруулах хэрүүл маргаан өрнөж болзошгүй. |
Эмэгтэй хүн ангалд унаж байна | Хүнд байдалд орж, хууртаж магад. |
Үнэт арьс наймаалж байна | Ажил төрөл амжилттай болох. |
Ангийн үнэт арьсан хувцас өмссөн байна | Таны байр суурь бэхжиж, эд баялгийг олно. Залуу бүсгүйн хувьд царайлаг, баян залуутай гэрлэнэ гэдгийн дохио. |
Аптек (эмийн сан) | Ашиггүй наймаа. |
Араатан, махчин зүүдлэх | Таны эсрэг цохилт хийх гэж байна. |
Араатан шархадсан эсвэл алагдсан байна | Та гай барцдаас азаар зугтаж чадна. |
Эмэгтэй хүн араатан зүүдэлвэл | Тэр биеэ авч яваа байдлаараа өөрийн мэдэлгүй бусдын хов живний бай болно. Энэ зүүд нь түүнийг онцгой анхааралтай, итгэлтэй байхыг сануулж байна. |
Арслан харах | Таны хүч бусдыг удирдан дагуулж байна. |
Та арсланг номхруулж чадвал | Аливаа зүйлд ялагч нь болно. |
Та арсланд дийлдэж байвал | Муу санаатай хүмүүсийн цохилтоос өөрийгөө хамгаалж чадахгүй. |
Торонд байгаа арслан | Өөрийнхөө эсрэг хүмүүсийн хүчийг саармагжуулж чадах эсэхээс таны амжилт шалтгаална. |
Торны гадна болон дотор арсланг номхруулж байгаа арслан сургагчийг | Ажил үйлсдээ амжилт олно. Таны мэдлэг болоод нөр их хөдөлмөрч зан эрэгтэй, эмэгтэй бүх хүний анхаарлыг татан, хүндрэлийг хүлээнэ. |
Залуу арслан харвал | Таныг ажлын шинэ салбар хүлээж байгаа бөгөөд түүнд зохих ёсны анхаарал тавьж чадвал амжилт олно. |
Залуу эмэгтэй зүүдэндээ залуу арслан харвал | Тэр дур булаам сайхан амрагтай болно. |
Эмэгтэй хүн зүүдэндээ Гэгээн Данийлийг арслангийн агуйд байхыг харвал | Мэдлэг, дур булаам байдал хувь тавиланг нь ивээж, хүссэн хүнийг нь амраг болгон өгөх ажээ. |
Арслан архирахыг сонсвол | Эрэгтэй хүний хувьд ажил үйлс нь төсөөлөө ч үгүй амжилтанд хүрнэ гэдэг нь эргэлзээгүй. |
Өөрийнхөө дээр арзайсан шүдтэй архирах арслангийн толгойг харвал | Эрх мэдэлд, эрмэлзсэн хүсэлдээ хүрч чадахгүй. |
Арслангийн арьс харах | Эд баялаг, аз жаргалыг зөгнөнө. |
Арслангийн нуруун дээр мордож явж байна | Хүндрэл бэрхшээлийг туулахдаа та эр зоригтой, самбаа сүүхээтэй байхыг хэлж байна. |
Та хүүхдүүдээ хурц хутга барин арслангаас хамгаалж байна | Та заль мэхэнд нь автан нэг л хором алба ажлынхаа үүргийг умартвал дайснууд чинь таныг дөнгөчихөж чадна шүү гэдгийг сануулж байна. |
Байшингийн арк | Хүнээс хэтэрсэн их хүчин зүтгэл гаргаж байж нэр хүнд, эд баялагт хүрнэ. |
Эвдэрхий арк | Мөнгө санхүүгийн алдагдалд орно. |
Архи | Гачигдал зовлон |
Архинд согтов | Та цаг бас мөнгөө хөгжилдөн дэмий өнгөрөөнө. |
Архидах | Ажил төрөл бүтэлгүйтнэ. |
Эхнэрээ согтуу байна | Байдал сайжирна. |
Нөхрөө согтуу байна | Хэрэлдэнэ |
Арц хүж үнэртэж байна | Тааламжтай учрал тохионо, эсвэл хайр дурлалын адал явдалд орооцолдоно. Та анхны хайртайгаа учирч, хуучны явдлууд, сэтгэл хөдлөлөө дурсах ба урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байна. |
Амьтны хүрээлэнд буй арсланг үзэж байна | Таныг дорд үзсэн явдал тохиолдоно. |
Гинжлүүлсэн арсланг | Таныг хэн нэгэн ивээнэ |
Арсланг хөөж байна | Элдэв зовлон зүлгүүргүй сайхан амьдрал хүлээж байна. |
Арсланд хазууллаа | Чухал хүн таныг эргүүлдэж байна. |
Арслантай тэмцэлдэж байна | Зовлон үзнэ. |
Залуу арслан зүүдлэвэл | Танд шинэ ашигтай ажил эхлэх боломж байна. Боломжийг бүү алд. |
Арьс шир | Маш сайн. Бизнес дэх амжилт, биржээс олох ашиг орлогыг илэрхийлдэг. Харин арьс ширэн эдлэл нь гэр орон дахь тав тухтай байдлыг илэрхийлнэ. |
Утгатай асуулт асууж байна | Та дотны хүндээ итгэхгүй, сэрдэж байна. |
Танаас ямар нэгэн зүйл асууж байна | Танд шудрага бусаар хандана. |
Атаа жөтөө | Цухалдам явдал тохиолдох, эсвэл алдагдалд орох. |
Аянга | Өвдөх |
Баавгай | Янз бүрийн ажил хэрэгт давж болшгүй өрсөлдөгч байхыг баавгайн тухай зүүд харуулдаг. |
Баавгайг алах | Хүнд хэцүү байдлаас гарна. |
Залуу эмэгтэй зүүдэндээ баавгай харвал | Түүнд аюултай өрсөлдөгч гарч ирэхийг эсвэл бүтэлгүй зүйл болохыг илтгэнэ. |
Бар тань руу ойртон яваагаар | Таны өрсөлдөгч нар танд бүхий л байдлаар саад хийнэ |
Барыг харвал | Өрсөлдөгч нараа нилээн сандралд оруулна. |
Барын арьс | Тансаг сайхан байдал сэтгэл ханамжийг авчирна. |
Барын дайралтыг хамгаалан цохилт хийж эсвэл түүнийг алж байвал | Эхэлсэн бүх зүйл тань амжилттай бүтнэ. |
Бар зугтааж байвал | Дайснуудаа ялж, өөрийн байр суурийг бэхжүүлж чадна |
Байгалийн гамшиг | Та ирээдүйд юу болох бол гэдгээс айж байна. |
Баярт уригдаж байна гэж зүүдэлбэл | Олз омог нэмэгдэж, баяр баясгалантай болох. |
Буга | Сайн зүүд, залууст цэвэр ариун, үнэнч нөхөрлөл, эхнэр, нөхөрт тайван тохитой гэр бүлийн амьдралыг амлажээ. |
Буга алж байвал | Дайснууддаа хордогдоно. |
Буга агнаж байна | Хөдөө аж ахуй эрхлэгчид болон ажил хэрэгч хүмүүсийн ажил хэрэг нь бүтэлгүй байхын дохио болно. |
Бугын тугал | та удахгүй найдвартай, шударга найз нөхөдтэй болно. Залуу хүмүүст энэ зүүд нь цэвэр, ариун мэдрэмжийг амлаж байна |
Бусдад мөнгө өгч байна гэж зүүдэлбэл | Тооцоолж байгаагүй гарз хохирол учирна. |
Бүсгүй хүн чоно зүүдэлбэл | Худууд ирнэ |
Бөгж | Хань ижилтэй болно. |
Бөмбөрийн дуу сонсвол | Ойр дотныхоо хүнийг эсвэл хөрөнгө мөнгөө алдана. |
Өөрөө бөмбөр тоглож байвал | Найз чинь нас барна. |
Ваар харвал | Гэр бүлийн амьдралд олон сайхан үйл явдал болно |
Ямар нэгэн сав, аяганаас ууж байна | Нууц дурлалаасаа та баяр баясгаланг ч гуниг гутралыг ч амсана. |
Хэмхэрхий ваар | Азгүй тохиолдол болохыг харуулж байна. |
Залуу эмэгтэйн хувьд ваар бэлгэнд авч байна | Хамгийн нандин хүслээ гүйцэлдүүлнэ. |
Вальс бүжиг бүжиглэж байгаа хүмүүс | Та хөгжилтэй ч балмад явдалтай хүмүүстэй таатай харьцаатай байхыг харуулж байна. |
Залуу эмэгтэйн хувьд зүүдэндээ хайрттайгаа бүжиглэж байвал | Олон залуус унаж тусах ч тэднээс нэг нь ч нухацтай хандан өөрийн болгож чадахгүй бололтой. |
Хайртыгаа өрсөлдөгч эмэгтэйтэйгээ бүжиглэж | Ухаалаг зан, биеэ барих чадвар нь аз жаргалд хүрэх замд таарах саадыг даван туулахад нь тусална. |
Залуу эмэгтэй бас нэгэн эмэгтэйтэй бүжиглэж байна | Өөрийн сэтгэл татам чанар, сайхан сэтгэлээрээ залуусын хайрыг үргэлж татаж явах болно. |
Хаа хамаагүй вальс эргэх хүмүүсийг харвал | Зугаа цэнгэлд сэтгэлээ бүрэн эзэмдүүлж ойр дотныхон, найз нөхдийнхөө урмыг хугалахгүйн тулд нилээд ухаалаг байх хэрэгтэй юм байна |
Залуу хүн ваннанд усанд орж байна | Хайр дурлалд сэтгэл зүрх нь догдлон өөрийнхөө тухай түүний сайнаар бодож байгаа нь өөрчлөгдөх вий гэж айна. Жирэмсэн эмэгтэйн хувьд ийм зүүд нь золгүй тохиолдол тохиолдож болзошгүй, нөхөр хүний хувьд үнэнч биш байхын шинж. |
Өөр хүнтэй усанд орж байна | Бодит байдал дээр замд таарах санаа муутай хүмүүс таны тухай хов жив тарж болзошгүй. |
Ваннанд бохир ус байхыг харвал | Таныг хорон санаа дайрч магадгүй. |
Хүйтэн цэвэр ус нь | Баяр баясгалантай эрүүл чийрэг байхыг илтгэнэ. Ер нь ийм зүүд зүүдэлвэл хийж байгаа үйлдлээ сайтар тунгаан бодож байгаарай |
0 тоо зүүдлэх | сүйрэл, золгүй бүтэлгүй ямар нэг зүйлийн сануулга. Таныг ямар нэг чухал ноцтой ажил хэрэг хүлээж байгаа үед ёс юм шиг энэ тоо зүүдлэгддэг. |
1 тоо зүүдлэх | эсэн тоог зүүдэлсэн бол аз, амжилт, аз жаргал гэсэн утгатай. Мөдхөн таны хүсэл мөрөөдөл биелнэ. Түүнээс гадна нэгийн тоо нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, эзлэх байр суурийг өргөж өгдөг. |
2 тоо зүүдлэх | гэсэн тоо бол хов жив, өдөөн хатгалт, муу муухайгаар хэлэхийг урьдчилан сануулдаг. Магадгүй таны эсрэг хэл үг гарган, цаашаа харах хойгуур эсвэл эзгүйд тань хэлэлцэж, муулж байж ч болох юм. |
3 тоо зүүдлэх | асуудал шийдэгдэхийн дохио. Таны дуусгахыг хүссэн ажил алба танд ашигтайгаар төгсөнө. Гурвын тоо элдэв асуудлаас салсан амгалан тайван амьдралыг өгүүлнэ. |
4 тоо зүүдлэх | зүүдэндээ харсан бол хүч хөдөлмөр талаар өнгөрнө гэсэн утгатай. Ийм нэгэн зүүд таны санаж сэдсэн ажил бодитой болж биелэх боломжгүйг сануулна. Иймд нэгэнт биелэхгүй зүйлд цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарах хэрэггүй. |
5 тоо зүүдлэх | 5 гэсэн тоо харсан бол хэл ам хэрүүл тэмцэлд ялахын шинж. Та өөрийнхөө үзэл бодол, байр суурийг хамгаалж зогсож чадах бөгөөд өөрийнхөө буруугүй болохыг нотлон хууль шүүхийн асуудлыг амжилттай шийдвэрлүүлэх бололтой. |
6 тоо зүүдлэх | 6 гэсэн тоо аюул ослыг бэлэгддэг. Та анхаарал болгоомжтой байж, сайн танихгүй хүмүүсд итгэж найдах хэрэггүй. Тэд таныг хуурч мэхлэж болзошгүй юм. |
7 тоо зүүдлэх | 7 гэсэн тоо амжилт, хүсэл бүхэн биелэхийг бэлэгддэг. Энэ бүхэн таныг зөв зүгтээ явж байгаа, таны өмнөх бэрхшээл саад ард хоцорч та өөрийнхөө хүссэнд хүрэхийг харуулна. |
8 тоо зүүдлэх | 8 гэсэн тоо хувь заяа ойлгомжгүй тодорхой бус байгааг өгүүлнэ. Хэрвээ та наймын тоо зүүдэлсэн бол та өөрийнхөө амьдралд юу ч өөрчлөх хүсэлгүй зүгээр л урсгал даган хөвж яваагийн шинж юм. |
9 тоо зүүдлэх | 9 мөнгө санхүүтэй холбоотой ер бусын амжилт олохыг өгүүлнэ. Нэлээд эрсдэлтэй ажилд ялалт байгуулах, эсвэл томоохон хожил ирэхийн шинж юм. |
10 тоо зүүдлэх | 10 гэсэн тоо амьдралын тодорхой үе шат дууссаны, шинэ шатны эхлэлийг бэлэгддэг. |
11 тоо зүүдлэх | 11 гэсэн тоог зүүдэндээ харсан бол та аливаа бэрхшээл саадыг даван туулж, амьдралдаа шинэ боломж нээхийн шинж юм. |
12 тоо зүүдлэх | 12 гэсэн тоо амьдралын эрч хүч, энергийн бэлэгдэл. Та одоо өөрийнхөө идэвх тэмүүллийн оргилд гараад уулыг ч бол эргүүлэхэд бэлэн байгааг өгүүлнэ. |
13 тоо зүүдлэх | 13 аливаад эмх журам тогтоох, аливаа үйл хэрэгт хэм хэмжээг баримталж байх шаардлагатайг сануулна. Энэ нь таныг хийснийхээ төлөө харамсалтай үр дагавараас зайлсхийх боломж олгоно. |
хэрвээ та зүүдэндээ тоо тоолоод эхэлвэл | Амьдралдаа амаргүй асуудлыг шийдэх хэрэгтэй болж байгаагийн шинж юм. |
Та зүүдэндээ ямар нэг тоо бичсэн | Ганцаардал таныг хүлээж буйн тайлал |
Номон дээрээс тоо харсан | Хувь заяа танд мөдхөн их таатай гэнэтийн бэлэг барих бололтой. |
Бие биенийгээ vнсэж байгаа хvvхэд харж | зvvдлэх нь гэр бvлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно. |
Өөрийнхөө эхийг vнсэж байна гэж | зvvдлэх нь таныг ажлын амжилт, найз нөхдийн хvндлэл хайр хvлээж байна. |
Ах, эгчийгээ vнсэж байна | ойрын vед сэтгэл хангалуун, найз нөхөдтэйгээ элэгсэг дулаан байна. |
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна | аюул болон завхай явдлыг өгvvлнэ. |
Хэрвээ хайртай хvнийгээ гэрэлтэйд vнсэж байна | та бvсгvйчvvдэд өгөөмөр хандсан хэвээр байхыг харуулж байна. |
Танихгvй эмэгтэйг vнсэж байна гэж зvvдэлвэл | ёс суртахуунгvй vйлдэл хийх харуулна. |
Харин таны өрсөлдөгч хайртай хvнийг тань vнсэж байна | тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. |
Эхнэр нөхөр нэг нэгнийгээ vнсэж байна | тэдний гэр бvл vргэлж эв найртай байх болно. |
Хэрвээ та дайснаа vнсэж байна | танд найзтайгаа эвлэрэх боломж гарна гэдгийн илэрхийлэл юм. |
Хэрвээ залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ | найз нөхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ. |
Цас | инээдэмтэй юм болох |
Нар | зvvдэлвэл газар ухна |
Хон хэрээ | зvvдэлвэл хэл сураг дуулна. |
Тагтаа | зvvдэлвэл янаг хайртаа хvнтэйгээ эсвэл элгэн садантай vнсэлцэх |
Могой | зvvдэлвэл нууцгай дайсан, тааламжгvй хvн |
Хараацай | зvvдэлвэл сонин хачин зvйл дуулна |
Мэлхий | зvvдэлвэл согтуу хvмvvстэй учрах |
Хонь | зvvдэлвэл баяжина |
Нохой | зvvдэлвэл андтайгаа учрах |
Өндөг | зvvдэлвэл хэрvvл хийнэ |
Цаасан мєнгє | зvvдэлвэл юм хожино |
Дарс | зvvдэлвэл нэг хvнд буруутан болно |
Толь | зvvдэлвэл нєхєртєє хууртаж мэхлэгдэнэ |
Зvv | зvvдэлвэл аюулд учирна |
Тvлхvvр олж | зvvдэлвэл хулгайчийг барина |
Сvv | зvvдэлвэл хэрvvл уруул гарна |
Гурил | зvvдэлвэл өвчин зовлон |
Сампин | Аливаа зүйлд хэтэрхий хуучинсаг, ягшмал үзэл баримтлалтай хандаж байгааг илэрхийлнэ. |
Уйлах | Худалдаа наймаа түр зуур уналтанд орно |
Ундаа ууж байна | Та бусад наймаачидтай өрсөлдөхдөө өөрийн хөрөнгөөр тэдний байр суурийг бэхжүүлнэ. |
Унага | Таны хувьд сайн цаг ирж байна, удахгүй хүндтэй сууринд заларна. |
Галзуу унага харж байна | Хангалуун тансаг байдал ихэрхүү болгож байна. |
Унаж байна | Ихэнх хүмүүсийн нойрноос сэрэх шалтгаан нь ийм зүүд байдаг. |
Унаж байгаагаар | Айдас, түгшүүр, эмзэг байдлыг илэрхийлдэг. |
Унаж байх үедээ та юунаас ч атгаж амжихгүй бол | Бодит амьдрал дээр ч та доройтлоо анхаарч харахгүй байгааг илтгэнэ. |
Түүхийн ном уншиж байна | Урт удаан хугацааны тааламжгүй амралт. |
Маш их ургац хураан авч байна | Хөгжил цэцэглэлт, сэтгэл хангалуун байдлыг илтгэнэ. Тариачид болон улстөрчдийн хувьд сайн зүүдэнд тооцогддог. |
Уран зураг | Та хууртаж болзошгүй. |
Тосон зураг зурж байна | Эргэлзээтэй арга хэмжээнд оролцоно. |
Уран зургийг муухай болгочихлоо | Эрхээ хамгаалахын тулд багагүй зүтгэл хэрэгтэй. |
Уран зураг худалдан авч байна | Өөдгүй аргаар мөнгө олно. |
Хэн нэгний уурлаж байгааг харж байна | Таны өмнө томоохон шалгуур тулгарах мөн бусдад итгэл алдарна. |
Дотны хүмүүсээ уурлаж байхыг | Ойр дотны хүмүүсээ эвлэрүүлэхээр зүтгэнэ. |
Бүлээн ус ууж байна | Зальтай муу санаатай хүнтэй аюултай харьцаанд орно. |
Аягатай хүйтэн ус харвал | Сэтгэлийн тайвшрал, эрүүл мэнд дээрдэнэ, эд баялгийн байдал сайжирна. |
Голын цэвэр ус харвал | Амжилт, баяр хөөр, сайхан ирээдүй, албан тушаал ахих цондон. |
Булингартай бохир ус | Аюул, эргэлт буцалтгүй болзошгүй гарз хохирлыг анхааруулж байна. |
Үер | Хөндлөнгийн нөлөөнөөс болгоомжил |
Хаа нэгтээгээс ус утгаж байвал | Амжилтын ямар ч баталгаагүй удааширсан яршигтай ажил хэрэгтэй зууралдана. |
Өөрийнхөө байшинд, өрөөндөө ус асгавал | Та болгоомжгүй байдлаасаа болж өөртөө илүү гай үүрэхийн тэмдэг. |
Цэвэр ус | Хөлөө норгожээ |
Булингартай бохир ус | Золгүй явдал тохиох. |
Булингартай усаар явж байвал | Аймшигтай зүйл тохиолдоно |
Усан гахай (дельфин) | Тааламжгүй зүүд. Бүх итгэл найдвар сүйрч мөхөхийн дохио. |
Усан онгоц | Гэнэт албан тушаал ахиж, эр алдарт хүрнэ. |
Далайн шуурган дунд явж буй усан онгоц | Ажил хэргийн түнш тань мэхлэхийг оролдно |
Усан санд сэлж байна | Сайны тэмдэг. Зүүдний эзэн өөрийн сайн сайхан чанарууд буюу нэр төр, шударга зангаар үнэнч найзтай болж, нийгэм дэхь байр сууриа бэхжүүлж чадна. |
Усан үзэм идэж байна | Та амьдралд багагүй нухлагдана. |
Усан үзмийн мөчир | Нийгэмд өндөр байр сууринд хүрэх ба бусдад ч аз жаргал хайрлана. |
Залуу эмэгтэй ийм зүүдлэвэл | Бүхий л хүсэл мөрөөдөл биелнэ. |
Усан үзмийн тариалан дундуур морьтойгоо явж байна | Ашигтай ажил хийж, мөрөөдлөө биелүүлнэ. |
Идэж буй усан үзэм амтгүй байвал | Ажлын холбоотой сэтгэл хямравч удахгүй тайвширна. |
Утгагүй, эмх цэгцгүй зүүд нь | Өөрчлөгдөж буй нөхцөл байдлын улмаас та их тэвдэж байгааг илэрхийлнэ. |
Утаа | Өөрийн айдас эргэлзээнд бүрмөсөн толгой эргэжээ. Аюултай хүмүүс худлаа тал засан хөөргөж, таныг ашиглах гэж байна. |
Хэн нэгэнтэй хамт утсан мах идэж байвал | Сайн хэрэг. |
Муудсан мах идэж байвал | Өөртөө сэтгэл ханамжгүй байснаас таагүй явдалтай учирна. |
Уул | Зовох |
Ажил хэргийн уулзалтанд оролцож байна | Ажил зогсонги, урагш муутай байна. |
Залуу хүмүүс болзож уулзаж байна | Тэд харилцан сэтгэл хөрөхийн тэмдэг. |
Уулзалтыг хэн нэгэн тасалдуулж байна | Ямар нэгэн бодлогогүй алхмаас ажил бүтэлгүйтнэ. |
Газар ухаж байгааг харвал | Хүнд хүчир боловч чинээлэг амьдралыг туулна. |
Нүхнээс гялалзсан гоё зүйл гарч байвал | Хувь тавилангийн ивээлд орно. |
Нүх хоосон байвал | Таагүй явдлаас сэргийл. |
Ухсан нүх усаар дүүрчихвэл | Хичнээн зүтгэлээ ч нөхцөл байдал танд захирагдахгүй. |
Үдэш болж байна | Биелээгүй мөрөөдлийг илэрхийлнэ. Таны үйлдлүүд буруу байсан бололтой. |
Цэлмэг одтой тэнгэр бүхий үдшийг | Түрхэн зуурын гуниг гутралыг урт удаан хугацааны аз завшаан солино. |
Зугаалж байна | Муу |
Танихгүй хүмүүстэй үдэшлэгт оролцож байтал мөнгийг тань дээрэмдэхээр завдав | Дайснууд таны эсрэг нэгджээ. |
Та тэмцээд тэдэнд зодуулалгүй салж байвал | Хайр дурлалд болон ажил хэрэгт учрах аливаа асуудлыг хялбархан давна. |
Хэрвээ үдэшлэг дээр та баяр хөөртэй байвал | Амьдрал танд сайн сайхан талаа удахгүй харуулна. |
Үзэм | Таны сэтгэл санаа хямрах, итгэл найдвар нурахын тэмдэг. |
Үеэл ах дүүгээ зүүдлэх нь | Сэтгэл хямрахын дохио. Таны амьдралд гунигт явдал тохиолдож болзошгүй. |
Үерт автсан хот буюу суурин газрыг | Ихээхэн аюул занал бүхий байгалийн гамшгийг илтгэнэ. |
Үерт автан хөвж яваа хүмүүсийг | Хохирол гутрал, амьдралд итгэл алдрахын илрэл. |
Тунгалаг усанд эзлэгдсэн уужим цэлгэр талбайг | Хувь тавилантай тэмцсэний эцэст санасандаа хүрч, амар амгаланг олно. |
Сайхан үнэр үнэртэж байна | Гоо үзэсгэлэнтэй эм хүн танд мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. |
Модны буюу ургамлын үндэс | Өөдлөн дэвжинэ. |
Бие биенийгээ үнсэж буй хүүхэд харах | Гэр бүлийн амьдралд орж ажил хэрэг таатай байх болно. |
Ээжийгээ vнсэж байна | Ажлын амжилт, найз нөхдийн хvндлэл хайр хvлээж байна. |
Ах, эгчийгээ vнсэж байна | Ойрын vед сэтгэл хангалуун, найз нөхөдтэйгээ элэгсэг дулаан байна. |
Хайртай хvнээ харанхуйд vнсэж байна | Аюул болон завхай явдлыг єгvvлнэ |
Хайртай хvнээ гэрэлтэйд vнсэж байна | Та бvсгvйчvvдэд өгөөмөр хандсан хэвээр байхыг харуулж байна. |
Танихгvй эмэгтэйг vнсэж байна | Ёс суртахуунгvй vйлдэл хийх. |
Таны өрсөлдөгч хайртай хvнийг тань vнсэж байна | Тvvнийхээ хайр хvндлэлийг алдах аюул байна. |
Эхнэр нөхөр нэг нэгнийгээ vнсэж байна | Гэр бvл vргэлж эв найртай байх болно. |
Дайснаа vнсэж байна | Танд найзтайгаа эвлэрэх боломж гарна. |
Залуу эмэгтэй амрагтайгаа vнсэлцэж баригдаж гэнэдлээ | Найз нєхдийн зvгээс тvvний дургvйг хvргэсэн vйлдэл хийнэ. |
Үнэт эдлэл | Баян чинээлэг болж, сэтгэл хангалуун байна. |
Үнэт чулуу оллоо | Ажил төрөлдөө амжилт олно. |
Үр тариа | Зугаа цэнгэл, баяр хөөрийг илтгэнэ. |
Үүдээр орж байна | Гүтгэгчдээс зайлж чадахгүй |
Багын орон гэрийнхээ үүдээр орж байна | Хамгийн сайн, аз завшааныг илтгэнэ |
Үүдээр орж гарч буй хүмүүсийг харж байна | Ажил хэргээ цэгцлэхэд амаргүй байна. |
Хар үүл | Ажилдаа түүртэж байгаагийн шинж. |
Борооны үүл | Өвчин зүдгүүрийг илэрхийлнэ. |
Цавцгар цагаан үүл | Удахгүй амжилтанд хүрнэ |
Шувууны үүр харж байна | Ашигтай ажиллагаанд оролцоно. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд орон гэрээ солихын тэмдэг. |
Хоосон үүр | Найзаасаа хагацаж гуниглана. |
Өндгөө дарсан шувуу бүхий үүр | Аз жаргалтай байна. |
Цагаан өндөгнүүдээр дүүрэн үүр | Ажлын эхлэл амжилттай, ашигтай аялал. |
Үүр цайх | Гарцгүй санагдаж байсан хэцүү нөхцөл байдалд гэрэл гэгээ харагдана. |
Эмэгтэй хүн зүүдэндээ сайхан үсээ самнаж байвал | Хожим гэмшээд барахгүй хөнгөмсөг үйлдэл хийнэ. |
Шингэрч байгаа үсээ харсан эр хүнийг | Зөвтгөхийн аргагүй уужим сэтгэл, хожмын өршөөл нь амжилтгүй байдал, ядууралд хүргэнэ. |
Хэн нэгний үсийг илж байвал | Таны сэтгэл зүрхний үйл хэрэгт сайхан эргэлт гарч сайхан хайртай учирна. |
Таны үсэнд цэцэг байна | Таагүй явдал ойртож байна |
Буурал үстэй залуухан царай зүүдэлвэл | Тэр хүнд таагүй явдал зөгнөж байгаа бөгөөд хэрвээ болгоомжтой байхгүй бол алдагдалд орж, өвчин тусч болзошгүй. |
Үсээ самнах | Ажил алба тань бүтэлгүйтэх ба гол буруутан нь тань ажлын арга барил, буруу зохион байгуулалт байна.Хурим болно |
Ойр дотны хүнээ үхэж байна | Хайр, халамж үгүйлэгдэж байгаа. Тэгтлээ татагдаад байгааг өөрөөсөө асуу. Иймэрхүү зүүд нь орчин тойрныхоо хүмүүсээс эсвэл хэн нэгэнтэй тогтоосон харилцаанаас хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа үед зүүдлэгддэг. |
Үхэж байна | Өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй улмаас маш хүнд байдалд орно. |
Шар айраг ууж | зүүдэлвэл муудалцах болно |
Алчуур | зүүдэлвэл захидал авна |
Ор дэр | Зүүдэлвэл бие муудах |
Сахал vс ургаж | Зүүдэлвэл олз омог |
Сахал vс хусаж | Зүүдэлвэл гарлага гарна |
Цус | Зүүдэлвэл ойрын хамаатантай учирах |
Хүүхэн | Зүүдэлвэл гайхалтай сонин юм болно |
Vсээ самнаж | Зүүдэлвэл хурим болно |
Нисэж явна | Амжилтанд хvрэх |
Шvд унах | танил эндэх |
Юм олох | орлого олох |
Уйлж гашуудах | Баярт vйл тохионо |
Хүмүүс бvжиглэж байна | согтотлоо архи ууна |
Цамц зүүдэлбэл | Хагацашгvй хайр ирэх болно |
Энгэр нь задгай цамц зүүдэлбэл | Гэнэтийн хайртайгаа учирна |
Хуучин цамц зүүдэлбэл | Эртний найз нөхөдтэйгээ уулзана |
Урагдаж, үрчийсэн цамц | Золгvй явдал тохиолдож магадгүй |
Бөөс зүүдэлбэл | Санаанд оромгvй бэлэг авна. |
Гүйж яваа бөөс зүүдэлбэл | Ажил хурдан бүтнэ. |
Олон бөөс зүүдэлбэл | Таагvй явдал тохиолдоно |
Даарч байна | өв залгамжлана |
Даарч бээрэн, хөлдөж байгаагаар | өв хөрөнгө залгамжилна |
Бүсгүй хүн толинд харж байвал | нөхөртөө хууртаж, мэхлэгдэнэ |
Олон тагтаа | буян хишиг дэлгэрэх болно |
Хүүхэн хүн хоргүй могой зүүдэлбэл | тэднийд худууд нь ирнэ |
Эрэгтэй хvн тарвас зүүдэлбэл | гай уршигтай учирна |
Могой бие ороож байна | насны ханьтайгаа учирна |
Гал | Хүсэл мөрөөдөл тань бүтэлгүйтэх нь болно |
Могой араас чинь хөөвөл | Санасан ажил сэтгэлчилэн бvтнэ |
Могойнд хатгуулбал | Хэл аманд орооцолдоно |
Могой мушигралдаж байвал | Ажил явдал удааширна |
Могойн чуулгантай таарвал | Олз омогтой байна |
Загас идэж байвал | Хүүхэдтэй болно |
Загас барьж байвал | Хайр дурлалтай учирна |
Бараан өнгөтэй загас зүүдэлбэл | Найз нөхрийн харилцаа тасарна |
Шүд өвдөх юмуу унаж байгаа зүүд | Энэ нь бодит амьдрал дээр хүндрэл бэрхшээл учрах болзошгүйг зөгнөдөг. Түүнээс гадна бусдын нүдэнд тааламжгүй, муухай харагдахаас айсан байж болох талтай. |
Шүд | Гэр бүл, ойр дотныхны харилцааг бэлэгддэг байна. Хэрвээ танд одоо хувийн амьдрал чинь, хайртай хүний чинь харьцаа чухал байгаа бол шүд унахыг зүүдлэх нь та хоёрын дунд үл ойлголцол үүсэхийн тэмдэг |
Шүд гэмтсэн, муудсан гэж зүүдлэх | Ажил дээр чинь асуудал гарахын шинж. |
Хэд хэдэн шүд зэрэг унах | Нилээд олон хүндрэл бэрхшээл учирна |
Унах гэж ганхаж байгаа шүд | Хэн нэгний үхлийг зөгнөдөг |
Шүдээ эмчлүүлж байна | тохиолдсон хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна |
Эмчээр шүдээ авахуулж байна | өвчин тусахын шинж |
Өөрийнхөө эрүүл, цагаан, гоё шүдийг бахдаж байна | баяр хөөр, сайхан мэдээ хүлээж байна |
Мөнгө авч байна | амьдрал дээр танд бүх юм ойлгомжтой, бүх юманд сэтгэл хангалуун байна гэсэн үг |
Их хэмжээний мөнгө олтол хэн нэгэн танд энэ миний мөнгө гэж хэлж байвал | амьдрал дээр хэн нэгэн таны ажил хэрэгт саад учруулна гэсэн үг |
Мөнгөө гээх | золгүй тохиолдол, таагүй үйл явдлыг зөгнөдөг. |
Зүүдэндээ зоосон болон цаасан мөнгө харж байна | таны материаллаг байдал зөвхөн өөрөөс чинь шалтгаална гэсэн үг |
Хэрвээ та мөнгөө гээж байвал | өөрөө өөрийгөө хянаж чадахгүй байна гэсэн үг |
Мөнгө тоолох юмуу мөнгөө гамнаж байна | ихээхэн ашиг олохыг бэлэгддэг |
Мөнгө тоолж байтал дутчихвал | төлөвлөгдөөгүй зарлага гарахын шинж |
Мөнгөтэй холбоотой гэрээ хэлэлцээр хийж байвал | шинэ хүнтэй болох, гэр бүл ойр дотныхонд шинэ хүн мэндлэхийг зөгнөдөг |
Үхэл | Үхлийн тухай зүүд нь амьдрал дээр ямар нэг таагүй явдал, өвчин зовлон тохиолдохыг зөгнөдөг. |
Өөрийгөө үхэж байна гэж зүүдэлвэл | гэнэтийн таагүй явдал тохиох юмуу хэн нэгэнд хууртана |
Ойр дотныхоо хэн нэгнийг үхэж байна | нилээд олон таагүй зүйлс ар араасаа цуврахын шинж |
Дайснаа үхэж байна | сайн, таны ажил хэрэг бүтэмжтэй болохын шинж гэнэ |
Үхэж байгаа хүний хоолойг зүүдэндээ сонсох | муу мэдээ сонсохын шинж |
Үхлийн тухай зүүдлэх | сэтгэлийн шаналалд өртөх айдсыг зөгнөдөг. |
Таньдаг хүнээ үхэж байна | амьдрал дээр энэ хүнтэй холбоо тасрах юмуу түүнийг сонирхохоо болино гэсэн үг |
Үхэл | зарим тохиолдолд үхлийн тухай зүүд нь урт наслах, шинэ амьдрал эхлэхийг зөгнөх нь бий |
Өвчин зүүдлэх | эрүүл мэндэд ямар нэг асуудал үүссэний шинж гэдэг |
Өөрийгөө өвдөж байна | маш анхаарал болгоомжтой байхыг шаардаж байна гэсэн үг |
Хэн нэгнийг өвдөж гэж зүүдэлвэл | гэр бүлд тань таагүй явдал тохионо |
Зүүдэндээ байшин барьж байвал | сайны тэмдэг бөгөөд ихэнхдээ санхүүгийн байдал сайжрах юмуу албан тушаал ахихыг зөгнөдөг. |
Нурсан байшин зүүдэлвэл | хүндрэл бэрхшээл учирна |
Нурсан байшин зүүдэлвэл | Ажлаасаа халагдах юмуу гэрлэлтээ цуцлуулах, өвчин тусах магадлалтай. |
Шатсан байшин | Салалтыг зөгнөдөг |
Зүүдэндээ хуучин байшиндаа эргэж очиж байвал | танд сайн мэдээ дуулдана |
Хэрвээ тэр байшин чинь сайхан, баян тансаг зүүдлэгдвэл | таныг амжилт хүлээж байна. |
Байшин чинь муудсан, тохь муутай зүүдлэгдвэл | танай гэр бүлд таагүй явдал, гай зовлон тохиож болзошгүй. |
Орон гэрээсээ явж байна гэж зүүдэлвэл | ойр дотныхноосоо салахын шинж. |
Гэртээ эргэж ирж байна гэвэл | гэр бүлийнхээ хэн нэгэнтэй эвлэрэхийн шинж. |
Зүүдэндээ гэрээ хайгаад олж чадахгүй байвал | бодит амьдрал дээр хүнд байдалд орж, түүнээс гарахад хэцүү байх болно. Ойр дотныхоо итгэдэг хүнээсээ тусламж ав. |
Хаях, гээх | Ямар нэг юм хаяж гээж байна гэж зүүдлэх нь амьдрал дээр ямар нэг нөхцөл байдалд яаж хандахаа мэдэхгүй, зөв шийдвэр гаргаж чадахгүй гэсэн үг. Эргэлзээ, өөртөө итгэх итгэлгүй байдлыг бэлэгдэнэ |
Хэрвээ гээсэн юмаа олж байна гэж зүүдэлвэл | амьдрал дээр үүссэн нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар шийдэж чадна гэсэн үг. |
Хэрвээ гээсэн юмаа олж чадахгүй байвал | таагүй зүйл тохиохын шинж. |
Ямар нэг хувцсаа гээж байна гэж зүүдлэх | хайртай хүнээсээ салахын шинж |
Хэрвээ эмэгтэй хүн алтан эдлэлээ юмуу ямар нэг үнэ цэнэтэй эдлэлээ гээж байна гэж зүүдэлвэл | золгүй тохиолдол тохиох, ичгүүртэй байдалд орж болзошгүй. |
Хэрвээ зүүдэндээ юмаа гээснээ тэр дороо биш хэсэг хугацааны дараа мэдвэл | урд өмнө нь болоод өнгөрсөн үйл явдлын үр дагавартай тулгарна гэсэн үг. |
Хэрвээ та чухал юмаа гээж зүүдэлвэл | нилээдгүй гарз учрах юмуу хэрүүл маргаан үүснэ. |
Нэг их чухал биш юм гээсэн бол | бага зэргийн өөрөө хялбархан шийдэж болохоор асуудал үүснэ |
Секс | Сексийн тухай зүүдлэх нь дотны хүнтэйгээ харилцах харилцааг бэлэгдэнэ. |
Хэрвээ та секс хийгээд түүнээсээ таашаал авч байна гэж зүүдэлвэл | Хайртай хүнтэйгээ бүх зүйл сайн сайхан байна, ямар нэг асуудал байгаа бол ойрын хугацаанд шийдэгдэнэ гэсэн үг. |
Харин сексээс таашаал авч чадахгүй байна гэж зүүдэлвэл | дотныхоо хүмүүстэй хэрэлдэх юмуу санал зөрөлдөнө. |
Хэрвээ секс хийж байгаад баригдаж байна гэж зүүдэлвэл | Хэн нэгэн таны хувийн амьдралыг маш их сонирхож байна, удахгүй таны хайрт та хоёрын дундуур орж асуудал үүсгэж болзошгүй гэсэн дохио. |
Ер бусын өвөрмөц газар сексдэж зүүдлэх нь | Өөрөө өөртөө асуудал үүсгэж, амьдралаа хүндрүүлэхийн шинж. |
Хэрвээ хүмүүсийн сексдэхийг харж байна гэж зүүдэлвэл | Таагүй зүйл тохионо. |
Хэн нэгэнд хөөгдөж зүүдлэх | Хүмүүс ихэнхдээ мангас, чөтгөр, араатан амьтан юмуу дайсандаа хөөгдөж байна гэж зүүдэлдэг. Иймэрхүү зүүд нь стрессийн үр дагавар. |
Хэрвээ таныг таньдаг хүн чинь хөөж байна гэж зүүдэлвэл | хэрэг дээрээ тэр хүн таны санааг зовоох, түгшээх асуудал үүсгэнэ. |
Хэрвээ танихгүй хүн хөөж байвал | дэмий зангаасаа болж асуудалд орооцолдохыг бэлэгдэнэ. |
Хэрвээ хөөж байгаа хүнээс чинь зугтаах юмуу нуугдахад хэн нэгэн тусалж байвал | амьдрал дээр та ямар нэг тусламж авна гэсэн үг. |
Хэрвээ хөөж буй хүн чинь гүйцээд биед чинь ямар нэг гэмтэл учрууллаа гэж зүүдэлвэл | нилээдгүй гарз тохиож болзошгүй. Та ихээхэн анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. |
Хэрвээ та хэн нэгнийг хөөж зүүдэлвэл | та амьдрал дээр өөртөө ихээхэн хариуцлага үүрнэ, гэхдээ хөөгөөд гүйцэхгүй бол тэр үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй гэсэн үг. |
Ямар нэг юмнаас унаж зүүдлэх нь | өөрийгөө хянаж чадахгүй, тайван байдлаа алдахаас айсны үр дагавар. |
Унаж байна гэж зүүдэлдэг хүн | амьдрал дээр ойр дотныхныхоо дэмжлэгээр дутаж явдаг. |
Хэрвээ зүүдэндээ унахдаа айж байвал, тэгээд энэ үедээ сэрэх юм бол сайн | Амьдрал дээр бүх хүндрэл бэрхшээлийг хялбархан давж, дайснаа ялж чадна гэсэн үг. |
Хэрвээ унахдаа шархдаж зүүдэлвэл | шинэ хүндрэл бэрхшээл үүснэ, гэхдээ түүнийг даван туулж чадна гэсэн үг. |
Хэрвээ зүүдэнд чинь хэн нэгэн таныг унахаас аварч байвал | ойр дотныхон, бүр танихгүй хүнээс хүртэл тусламж ирнэ гэсэн үг. |
Унаж байна гэж зүүдлээд унахдаа ноцтой гэмтэл авбал | найз нөхөд таниас урвахын шинж. Таны итгэдэг хүн өөрөөс чинь урваж болзошгүй тул анхаарал болгоомжтой бай |
Хэн нэгний унахыг зүүдэндээ харвал | Бусдын алдаанаас суралцаж чадна гэсэн үг. |
Хууралт | Хань нөхөр, хайртай хүнээ өөрийг чинь араар тавьж байгаагаар зүүдлэх нь таны ганцаараа үлдэх вий гэсэн айдас, сул дорой байдлыг харуулж байгаа юм. Энэ бол ийм зүйл хэзээ нэгэн цагт болно гэдэг бодолтой холбоотой. Танд хань чинь анхаарал тавихгүй эсвэл та түүнийг урьдынх шигээ хайрлахаа больсон мэт санагдана. |
Хэн нэгэн хайртай хүний үхэл | Үхэл үргэлж нулимс дагуулдаг. Ойр дотны хүнээ үхэж байна гэж зүүдлэх нь танд хайр, халамж үгүйлэгдэж байгаагаас тэр. Түүнийг юу онцгой болгож байгааг болон түүний юунд тэгтлээ татагдаад байгааг өөрөөсөө асуу. Иймэрхүү зүүд нь орчин тойрныхоо хүмүүсээс эсвэл хэн нэгэнтэй тогтоосон харилцаанаас хүссэн зүйлээ авч чадахгүй байгаа үед зүүдлэгддэг. |
Хэрэв та угаалгын өрөөг хайгаад олохгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хайж байна гэж зүүдэлвэл | та хэн нэгэнд сэтгэлээ илчлэхийг, сэтгэлдээ хадгалсан зүйлээ ил гаргахыг хүсч байгаа гэсэн үг. Та дотроо ямар нэгэн зүйлд шаналж байна. |
Өөрийгөө олон хүний нүдэн дээр нүцгэн байгаагаар зүүдлэх | сул дорой байдал болон өөртөө итгэх итгэлгүйг харуулна. Танд ямар нэгэн том нууц байгаа болохоор бусад хүмүүс мэдчих вий гэдгээс айж байна. Магадгүй та чухал шийдвэр гаргахаас айж байгаа. |
Шалгалт өгөх | Хэдийгээр сургуулийн амьдрал дууссан ч та зүүдэндээ тэнд эргэн очихийг үгүйсгэхгүй. Иймэрхүү зүүдэнд та шалгалтын асуултанд хариулж чадахгүй байвал танд өөртөө итгэх итгэл дутагдаж байна гэсэн үг. Түүнээс гадна та бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас, хангалттай сайн биш байх вий гэдгээс айж байна. |
Өөрийгөө жирэмсэн болсон байгаагаар зүүдлэх | хувь хүнийхээ хувьд болон хувийн амьдралдаа өсөж, дэвжиж байгааг харуулдаг. Магадгүй та энэ тухай ярьж, шууд эхлэхэд бэлэн биш байж магад. Түүнээс гадна жирэмслэлт шинэ санаа, төсөл, зорилт бий болох эсвэл шинэ өөрчлөлтийг зөгнөдөг. |
Олон нийтийн газар секс хийж байна гэж зүүдэлвэл | таны хувийн амьдралын тухай бусад хүмүүс жиг жуг хийж байна гэсэн үг. |
Унаж байх үедээ та юунаас ч атгаж амжихгүй байна гэж зүүдлэх | бодит амьдрал дээр ч та доройтлоо анхаарч харахгүй байгааг илтгэнэ. |
Тэмээ зүүдэлвэл | Хайр сэтгэлд асуудал, хүндрэл гарна. Гэхдээ та үүнийг даван туулах чадвартай. |
Тагтаа | Гэрлэлт аз жаргал авчирна. Халуун хайрын сэтгэлд хариу ирнэ |
Цонхоор тагтаа нисч орлоо гэж зүүдэлвэл | гай зовлон тохиолдож магад |
Дээрэмчид | Итгэсэн хүмүүс тань танийг хууран мэхэлж болзошгүй |
Усан гахай (дельфин) | Тааламжгүй зүүд. Бүх итгэл найдвар сүйрч мөхөхийн дохио |
Морь | Гэр бүлд амжилт, ажил төрөл сайжрах. |
Мөнгө (металл) гартаа барих | хэрүүл, заргын ажил ундарна |
Солонго | Мөрөөдөл, хүсэл сонирхол тань биелэхгүй |
Оймс | Нэхэж байна гэж зүүдлэвэл гачигдал, ядуурал нүүрлэнэ. |
Шинэ хувцас | Бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. |
Могой барьж байна гэж зүүдлэвэл | элдэв хэл амнаас зайлсхийж чадна гэсэн үг. Эсвэл дайснууд тань танд хор хүргэж дөнгөхгүй. |
Могой алж байна гэж зүүдлэвэл | та өөрөө ч мэдэлгүй дайснуудаасаа сална. |
Загас барьж байна гэж зүүдлэвэл | үр ашиггүй, дэмий хөдөлмөрлөнө. |
Олон загас язганаж байна гэж зүүдлэвэл | ашиг орлого ихэснэ. |
Үхсэн загас зүүдлэвэл | бүтэлгүйтнэ |
Шарсан загас зүүдлэвэл | гэнэтийн сонин дуулна. |
Хуцаж байгаа нохой зүүдлэвэл | аюултай агаад хорон санаат хүнтэй хэрэлдэнэ. |
Нохойтой тоглож байна гэж зүүдлэвэл | сэтгэлд таатай яриа өрнүүлнэ. |
Нохойд уруулбал | хэн нэгэн танаас урвана. |
Хаалгаар орж байна | Таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүй. |
Хаалттай хаалга | Учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй. |
Хавар ирлээ | Ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна |
Эрт хавар болж байна, эсвэл оройтон ирж байна | Сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно. |
Хавх тавьж байна | Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. |
Хавханд орчихсон бол | Дайснууд ялна. |
Хэн нэгнийг хавхдан баривал | Дурын ажилдаа амжилт олно. |
Хоосон хавх зүүдлэвэл | Ойрын ирээдүйд азгүйтэж болзошгүй. |
Хадаас | Хэрүүл маргаанд орооцолдож болзошгүй. |
Эмэгтэй хүн хадаас хадаж байна | Өрсөлдөгчөө ялна. |
Хадаас хадаж байгаад хуруугаа цохичихлоо | Хэцүү байдалд орно. |
Хад чулуурхаг газраар явж байна | Ойрын ирээдүйд бэрхшээл тулгарч болзошгүй. |
Эд бараа бүхий хайрцаг онгойлгож байна | Хол газар аялах,, их ашиг олох. |
Хоосон хайрцаг | Ажил алба бүтэлгүйтэнэ. |
Дүүрэн мөнгөтэй хайрцаг | Таатай амралтыг илтгэнэ |
Хайч | Амраг хосууд хэрүүлтэй байх. Ажил хэргийн тухайд тодорхойгүй, бүрхэг байдал ноёрхоно. |
Хайч хугалж байна | Та сэтгэлд нийцгүй даалгавраас зайлсхийж байгаагийн тэмдэг. |
Хугархай хайч | Өөрийн хувиа хичээсэн зангаас болж, найз нөхдөөсөө хагацаж болзошгүй. |
Халуунаа үзэж байна | Ажил төрөл тань бүтэл муутай, гэр оронд таарамжгүй байгаа хэрэг. |
Халим загас | Аюултай, хүчтэй дайсан ойр байна. |
Халиманд хөөгдөж байвал | Сэтгэл санааны хямралд хүргэх маш том таагүй явдал хүлээж байна. |
Үхсэн халим | Сэтгэл зовоох зүйлгүй боллоо. |
Халгайн дундуур явж байна | Амжилтанд хүрнэ. |
Халгайнд түлэгдэж байна | Өөртөө сэтгэл дундуур байснаар бусдыг ч гомдооно. |
Халуун усны газар руу орж байвал | Найдваргүй байдалд нэг хэсэг өдөр орно. |
Халуун усны газраас гарч байвал | Аятай таатай байдал өмнө чинь байна. |
Биеэ угааж байгаа эмэгтэйчүүдийг харвал | Харамсал гуниг. |
Биеэ угааж буй эрчүүдийг харвал | Ядуурахын тэмдэг. |
Таны орсон халуун усанд нүцгэн хүмүүс бүжиглэж байвал | Ноцтой өвчин тусахыг сануулж буйн тэмдэг. |
Хүйтэн усанд орж байвал | Гэр бүлийн дотор таагүй байдал үүснэ |
Халуун усанд орж байвал | Амжилт, баяр баясгалангийн тэмдэг. |
Хамба хилэн | Ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна. |
Хамба хилэн хувцас өмссөн | Удахгүй нэр алдрыг олно. |
Шүүх дээр хэн нэгний ашиг сонирхлыг хамгаалж байна | Өөрийн ашиг сонирхолыг ирээдүйд хамгаална. |
Өөрийнхөө хамрыг харж байна | Эхэлсэн ажлаа заавал дуусгана |
Жижиг хамар | Ажил төрөл бүтэл муутай байна. |
Цус гарч байна | Азгүй явдал тохионо. |
Залуу эмэгтэй өвгөнтэй ханилж байна | Өвчин зовлон, таагүй явдал учирна. |
Ханиад | Төлөвлөгөө тань саад бэрхшээлтэй тулгарна, харин шалтгаан нь ойр дотны хэн нэгний өвчин байна. |
Ханиалган амьсгаа боох гээд хэцүү байна | Эрүүл мэнд сайнгүй байгаагийн шинж тэмдэг. Гэхдээ бүх юм тийм ч муу биш байгаа бөгөөд эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж чадвал өвчнөө эдгээж, өвчин тусахгүй байж чадна. |
Хүмүүс ханиаж байхыг харвал | Ирээдүйд тааламжгүй зүйл болох ч та түүнийг нааштайгаар шийдвэрлэж чадна. |
Хар зах дээрээс ямар нэг зүйл худалдаж авч байвал | Янз бүрийн таагүй явдлаас болж бачимдан сандарна, ойр дотныхонтойгоо харьцаа хүндрэнэ. |
Хар хэрээ | Хэдийгээр таны хүсэл, бодол, санаа найз нөхдийнхөө даруухан хүсэл мөрөөдлөөс хол давсан ч тэд танд үнэнч сайн байна гэдгийг илэрхийл |
Зүүдэндээ үхсэн хэрээ харвал | Ойрын үед өвчин гарах эсвэл үхлийг харуулж байна. |
Хараацай | Сонин хачин зүйл дуулна. |
Харшид байна | Хүссэнээрээ амьдрах боломжийг олгохуйц мөнгөтэй болно. |
Мөлхөө ургамалд бүрхэгдсэн харш | Их мөрөөдөмтгий, романтик хүн юм. |
Эмэгтэй хүн хатгамал хийж байна | Хүмүүс түүний сайн сайхан чанаруудыг олж харна. Эхнэртэй эрийн хувьд энэ зүүд сайны тэмдэг, тэр удахгүй хүүхэдтэй болно. |
Ямар нэгэн хорхойд хатгуулж байна | Азгүйтэнэ. |
Идээ нь гоожиж буй хатиг | Ойрын үед танд таагүй явдал тохионо. |
Хашаа барьж байна | Амьдрал тань элбэг хангалуун, сайн сайхан болох. |
Хэн нэгэн танд хахууль авахыг санал болгож байна | Сайн ашиг орлого олно. |
Хэн нэгэнд хахууль өгч байгааг харж байна | Хэт чалчаа зангаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүсийн итгэл найдварыг алдана. |
Хашгирч байгаа хүн зүүдлэгдвэл | Зугаа цэнгэл сайн юманд хүргэхгүй. |
Гайхан хашгирч байгааг сонслоо | Гэнэтийн тус дэмжлэгийг хүртэнэ. |
Хиам хийж байна | Бүхий л эхлэл амжилттай байна. |
Хиам идэж байна | Сэтгэлдээ нийцсэн орон гэртэй болно. |
Гоёмсог сайхан хивс | Хэзээ нэгэн цагт баян болох заяатай хүн. |
Хийд хордохоос айж байна | Үрэлгэн, хэнэггүй зангаас таагүй нөхцөл байдалд орно. |
Хувцас тань бохир хиртэй болжээ | Нэр хүндээ алдаж болзошгүй. |
Хувцсаа цэвэрлэж байна | Дайснуудын өдөөн хатгалгаас зайлж чадна. |
Бусадтай нийлэн хов ярьж байна | Нөхцөл байдал сайнаасаа муу руу эргэх. |
Найз нөхөд тань таныг муулж байна | Хамт ажиллагсад болон хүүхдүүд сэтгэл зовооно. |
Хог новш | Та ажлаа дутуу хийгээд хийгээд байна. |
Хоолой эрүүл сайхан байна | Ажил бүтэмжтэй байна. |
Хоолой өвдөх | Найзыгаа буруу үнэлснээс сэтгэл зовоох нөхцөл үүднэ. |
Тайван идээшлэж байгаа хонь | Удахгүй ихээхэн нэр нөлөө бүхий найз нөхөдтэй болж, мөнгө санхүүгийн байдлаа өөд татаж чадна. |
Хонины түүхий мах | Ихэнхдээ өвчинтэй холбоотой байдаг. Унаж бэртэж болзошгүй. |
Хонхны дуу сонсвол | Ойр дотны хүмүүст таагүй явдал тохиолдоно. |
Чихэнд чимэгтэй хонхны ая сонсвол | Тэмцсээр амжилтанд хүрнэ. |
Модны хожуул зүүдлэвэл | Та аливаа хүндрэл бэрхшээлийг зориг төгөлдөр даван туулсаар амжилт бүтээлийг олно. |
Та өөрийгөө шүүр барьснаар, эсвэл хог шүүрдэж байгаагаар | Хов живний бай болох боловч тэр бүгдийг үл тоомсорлоно. |
Хэн нэгэнд шүүр өгч байна | Хариуцлагаас зугатан өөр хүн үүрүүлэхийг оролдоно. |
Хонжворт сугалаа | Алдагдал, үрлэг зарлага. |
Хон хэрээ | Хэл сураг |
Хоригдол | Зовлон гутрал, бүтэлгүй явдал, гунигтай мэдээг илтгэнэ. |
Өөрөө хоригдол болжээ | Ямар нэгэн ажлын төлөө сэтгэл зовних. |
Тэртээд харагдаж буй хотыг зүүдэлвэл | Аз сорино. |
Хот руу орлоо | Тааламжтай сайхан явдал тохионо. |
Олон барилга байшинтай хот үзвэл | Ер бусын сонин явдал тохиолдоно. |
Хөвөн | Гунигтай мэдээ авна. |
Таагүй хөгжмийн ая сонсвол | Дайсан тань ирнэ. |
Аялгуут сайхан хөгжим | Сэтгэл зүрх амирлахыг илэрхийлнэ. |
Хөдөө хээр явж байна | Найз нөхөд тань гомдоож болзошгүй. |
Хөзөр харж байвал | Бусдын тэнэглэлийг үзэх. |
Хөзөр хольж байна | Багагүй асуудал үүснэ. |
Хөзөр тоолж байвал | Амжилт олно. |
Хөлдөх даарах | Ихээхэн хэмжээний хөрөнгө өвлөж авна. |
Хөлөө угаах | Аялалд явна. |
Хөлгүй болжээ | Ажил албандаа амжилт олно. |
Хөлөө галд хийлээ | Гэр бүлийн хэрүүл маргаан зогсоно. |
Шөнө орой, уранхай хувцастай, хөл нүцгэн явж байна | Хүсэл мөрөөдөл амжилт олохгүй. Таны үйлдэл болгон хяслантай учирна. |
Хөлий эвэр нухаж, өвтгөж байна | Дайснууд таныг айхтар хорлож болзошгүй |
Хөлнийхөө эврийг авч байна | Танихгүй хүнээс ихээхэн хөрөнгө өвлөж авна. |
Хэн нэгний хөмсгийг харж байна | Таны замд гэнэтийн саад бэрхшээл учирна. |
Хөргөгч | Таны хувиа хичээмтгий зан бусдыг хорлоно. |
Yл таних эрэгтэй, эмэгтэйн хөрөг | Гэнэтийн тусламж, /эрт урьдын танил тань гарч ирэх, санаандгvй нөхцөл байдал бvрдэх.Хөрөнгө хогшил |
Маш их хөрөнгөтэй боллоо | Үнэхээр хөрөнгө өвлөн авах боловч таны санаснаас өөр зүйл байна |
Хөхөө шувуу | Тав тухтай амьдрал болон итгэл найдвар нурж үгүй болох |
Хөхүүлэх | Өөрийн нөөц боломжийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. |
Хөшиг | Таны сэтгэлийг зовоосон зочид ирнэ. |
Хиртэй, заваан хөшиг | Шившигтэй хэрүүл маргааныг илтгэнэ. |
Хөөрхөн гоё эд юмс зүүдлэвэл | хүсэл биелнэ. |
Дүүрэн сүүтэй хувин | Элбэг хангалуун байх. |
Хоосон хувин | Мөнгөгүйдэн, ядарч зүдрэнэ. |
Худалдаа наймаа хийж байна | Олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадна. |
Дүүрэн устай худаг | Баяжих |
Ширгэсэн худаг | Хоосрох |
Худгаас ус авч байна | Хүч чадлаа буруу ашигласнаас үүссэн нөхцөл байдлыг давж гарч чадахгүй, хөндлөнгийн нөлөөнд автана |
Худагт унаж байна | Сэтгэл шимшрүүлсэн гутралд автана. |
Хулдаасан бүтээлэг | Хэн нэгэн танаас урвана. |
Хулдаас зарж байна | Эргэлзээтэй наймаа хийнэ. |
Хулгайч дээрэмчид | Ирээдүйд азгүйтэл бүтэлгүйтэл тохионо |
Таныг хулгайд сэрдэж байна | Үл ойлголцох байдал ажил хэрэгт тань садаа болж, үүний улмаас сэтгэл зүрх хямрах боловч та нэр хүндээ орж авч чадна. |
Хулгана | Найз нөхөд хуурамч, орон гэрт эв найр муутай байх. Бизнесийн ажил урагш муутай. |
Хулгана алж байна | Дайснуудаа ялж, амжилтанд хүрнэ. |
Хулгана барихаар хөөцөлдөж байна | Хууртсныхаа хариуг авна. |
Хулгана гүйлдэж байвал | Баясгалант явдал тохионо. |
Ноорхой хувцас зүүдлэвэл | сайн сайхан ирээдүйд итгэж найдаж болно. |
Эмэгтэй хүн хулгайч зүүдлэх | шүтэн бишрэх хүн гарч ирэх |
Хулгайчид хөөгдвөл | Гэр бүлд хэрүүл маргаан гарах. |
Хундага хагалж байна | Танд удахгүй бусад хүнийг баярлуулах аятай боломж олдоно. |
Хуруувчаа гээчихлээ | Уй гуниг тохионо. |
Хуримын бөгжөө өнгөлөг, гоёмсог болжээ | Амраг тань танд хайртай, үнэнч байна. |
Бөгжөө гээчихлээ | Уй гуниг тохиож болзошгүй. |
Хус мод | Сэтгэл санаа ариусан шинэчлэгдэнэ. Хэрвээ танд ямар нэгэн хүндрэл тохиовол таны хамгийн сайн сайхан, чанарууд тэр болгоныг давж гарахад туслана. |
Хурим | Сэтгэлийн зовлон эдлэнэ. |
Хуриман дээрх хэрүүлийн гэрч боллоо | Үхлийн тухай мэдээ авна. |
Ханьтайгаа хуримлаж байна | Үхэл. |
Хуримын ёслол дээр зочид нь | гэгээн өнгийн хувцас өмссөн байвал Сайн, харин бараан өнгийн хувцастай байвал муу. |
Хуулийн байгууллагат ажиллаж байна | Та биеэ барих чадваргүй болохоор ар гэрийнхэндээ түрэмгий авир гаргаж болзошгүй. |
Хумс | Өчүүхэн ашиг олохын төлөө багагүй хөдөлмөрлөнө. |
Хумсаа янзлаж байна | Сэтгэлд нийцтэй ажил хийнэ. |
Хугархай буюу заваан хумс | Ажил төрөл бүтэлгүйтнэ. |
Хуруугаа түлчихлээ | Атаа жөтөөнд идүүлнэ. |
Тайрсан хуруу | Найз нөхдийн тань хэн нэг нь үхнэ. |
Гартаа таваас илүү хуруутай болжээ | Шинэ харьцаа холбоонд орно. Мөн ашиг хонжоо, өв хөрөнгө олно. |
Хань нөхөр, хайртай хүнээ өөрийг чинь араар тавьж байгаагаар /хууралт/ | Таны ганцаараа үлдэх вий гэсэн айдас, сул дорой байдлыг харуулж байгаа юм. Энэ бол ийм зүйл хэзээ нэгэн цагт болно гэдэг бодолтой холбоотой. Танд хань чинь анхаарал тавихгүй эсвэл та түүнийг урьдынх шигээ хайрлахаа больсон мэт санагдана. |
Хуучирсан тавилгатай байшинд байна | Эдийн засгийн алдагдалд орох, төлөвлөсөн бүхэн талаар болно |
Хутга | Сайн хэрэг биш, ихэнхдээ ажил төрөл нурах, хэрүүл маргаан, хагацал зовлонг илтгэнэ. |
Зэвэрсэн хутга | Хайртдаа урам хугарах, түүнээсээ салж хагацахыг илэрхийлнэ. |
Хушга | Мөнгө санхүүгийн асуудалд амжилт олж, баясна. |
Хүмүүс бүжиглэж байна | Согтлоо архи ууна. |
Эмэгтэй хүн хүрэл хөшөө харж байна | Байлдан дагуулахыг хүссэн хүн нүүр буруулна. |
Хөшөө амьд юм шиг хөдлөвөл | Хайр дурлалын түр зуурын адал явдалтай учирна. |
Хүүхэд үнсэж байна гэж зүүдэлвэл | Амар амгалан, аз жаргалтай байна. |
Хүүхэдтэй тоглож байна | Ухаангүй хэрэг хийнэ. |
Нярай хүүхэд | Ажил хэрэг сайжирч, бүх юм эмх цэгцтэй болно. |
Өөрөө залуу бүсгүй болчихсон байна | Таны амьдрал ёс зүйтэй, журамтай байгаа болохоор дээд хүчин таныг энэ зүтгэлийг тодорхой хэмжээгээр үнэлнэ. Иймэрхүү зүүд нь юм сайн талруугаа өөрчлөгдөнө гэдгийг заадаг. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад ертөнцөд төдийгүй мөн таны сэтгэл зүрхэнд ч томоохон өөрчлөлт гарахыг илэрхийлж байгаа. |
Хүрхрээ | Хязгааргүй хүсэл шуналаа барьж чадснаар хувь тавилангийн ивээлд багтана. |
Хүчил ууж байна | Таагүй явдал тохиолдоно. |
Эмэгтэй хүний хувьд хүчил уух нь | Нэр хүнд, эрүүл мэндээ алдахын тэмдэг. |
Гэртээ хэн нэгэнтэй, эсвэл мууртай хэвтэж байвал | Хэрүүл маргаан, өвчин зовлон тохионо. |
Хоёр эр хүнтэй зэрэгцэн хэвтэж байна | Ашигтай гэрлэлт. |
Орондоо ганцаараа байна | Зовлон гунигтай үедээ ч сэтгэлийн хат алдахгүй. |
Хэнгэрэгний дуу сонсч байна | Ойр дотны хүн юмуу их чухал үнэтэй зүйлээ алдана. |
Хэлгүй хүн | Танд гэнэтийн хачин явдлууд тохионо. |
Өөрийгөө хэлгүй болжээ | Зовлон зүдгүүртэй учрах буюу шударга бусаар хэлмэгдэнэ. |
Танд хэн нэгэн хэрцгий хандаж байна | Ажил хэрэгт сэтгэл дундуур байх явдал тохионо. |
Өөр хүнд хэрцгий авир гаргахыг харж байна | Та ойр дотныхондоо хялбархан шийдэгдэхээргүй төвөг удна. |
Хэрэм | Дотны найз нөхөд тань удахгүй тантай уулзана. Мөн түүнчлэн та ажилдаа амжилт олно. |
Хэрмийг алж байна | Бусдын дургүйцлийг төрүүлж ганцаардана. |
Хэрмийг энхрийлж байна | Гэр орон тань аз жаргалаар дүүрэн байна. |
Хэрвээ та модон дээр сууж буй хэрээг | Удахгүй таагүй мэдээ дуулна. |
Хэрээ толгойн дээгүүр тань эргэлдээд байна | Бодит амьдрал дээр танд үхлийн аюул заналхийлж байна. |
Газар явж буй хэрээг | Аюулаас зайлж чадна, гэхдээ бүх юм тань замбараагаа алдана. Гэвч тэвчээртэй байвал байдал засарч амьдрал тань хэвийн болно. |
Эхийгээ амьд сэрүүн мэт зүүдлэх | Элдэв асуудал ургана. |
Эхийгээ нас барсан байна | Хэрүүл гарна. |
Эхийгээ өвджээ | Таагүй явдал тохиолдоно. |
Эцгийгээ үхжээ | Өв хөрөнгөө алдана. |
Эцгийгээ өвдсөн байна | Сэтгэл дундуур байна. |
Талийгаач эцэгтэйгээ уулзаж байна | Буян нэмж байгаа хэрэг. |
Зүүдэндээ өөрийгөө ядуу болсон байхыг харвал | Амьдрал дээр бүх юм сайжирч, хөрөнгө мөнгө тань өснө. |
Намгаар хэсч явна | Таагүй явдал тохионо. |
Ус туулаад явж байвал | Баярлана |
Ойгоор явж байна | Хэрүүл маргаан болно. |
Тал хээрээр явж байвал | Хов живэнд өртөнө. |
Ялаа | Уйтгар, гуниг, гутрал. |
Ямаа | Эд баялаг өсөхийн бэлэгдэл. |
Залуу эмэгтэй ямааны сүү ууж байна | Удахгүй их баян хүнтэй гэрлэнэ. Яндан |
Яндангаар доошоо бууж байна | Гуниг гутрал тохионо. |
Яр шарх зүүдлэх | Сэтгэл санаа хямрахын бэлгэдэл. |
Шархаа боолгож байна | Таны гэгээн хүсэл мөрөөдөл биелнэ. |
Ятганы гунигтай аялгуу сонсч байна | Таны хувьд ашигтай байсан ажил хэрэг таагүй төгсөнө. |
Эвдэрхий ятга | Өвдөхийн тэмдэг. Дурлагсдын хувьд энэ зүүд нь хэлсэн үгнээсээ няцахыг илэрхийлдэг. |
Ятга хөгжим дарж байна | Хайр дурлалд хэт итгэмтгий байснаас алдана. |
Гааль | Өрсөлдөөн хурцдаж байгааг мэдэрч, ажил дээр уралдан тэмцэлдэнэ. |
Гаалиар орох | Аль дээрээс л эрмэлзэж байсан байр сууриа эзлэхийн тулд тэмцлээ хийж эхэлнэ. |
Гаалийг орхин явах | Байр сууриа алдах, худалдаа наймаанд алдагдал хүлээх, хэдийнээс хүссэн зорилгодоо хүрэх гэсэн оролдлого амжилтгүй болно. |
Гавлагдсан байна | Муу санаатай хүмүүс таны санааг зовооно. |
Бусад хүмүүсийг гавтай байна | Тэдний нөлөөг багасгана. |
Гав харагдвал | Өвчин ба аюул учрах. Энэ зүүд бол тааламжгүй, муу санаатай хүмүүс уур амьсгалыг таагүй болгоно гэдгийг урьдчилан сануулсан дохио. |
Гаваа тайлж, түүнээс чөлөөлөгдөж байна | Урхи, занганаас амжилттай бултаж чадна. |
Гадаан хүн зүүдлэх, Тэр хүн танд таалагдаж байвал | Эрүүл мэнд сайн байхыг болоод ирээдүйд нөхцөл байдал сайжрахыг харуулна. |
Гадаад хүнд та таалагдахгүй байна | Урам хугарах зүйл гарах бололтой. |
Өөрийгөө гадаад хүнээр төсөөлөх нь | Үнэнч найз нөхдийг илтгэнэ. |
Гадил жимс | Та сонирхолгүй, сэтгэлд таагүй хүрээнд орно. |
Гадил жимс идэх | Яршигтай, эрсдэлтэй ажил эхэлж өөртөө шинэ хариуцлага хүлээлгэнэ. |
Ялзарсан гадил жимс | Удахгүй таагүй ажлаар хөөцөлдөж эхэлнэ. |
Гадил жимс зарж эсвэл худалдан авч байвал | Удахгүй ямар ч ашиггүй зүйлийг сонирхон хөөцөлдөх юм байна. |
Гадуур хүрэм | Зөрүүд зангаасаа болж та өөрөө л зовно. |
Өөр хүнд хүрмээ зээлдүүлэн өмсгөж байвал | Бусдын алдаа таны азгүйдлийн шалтгаан болно. |
Маш сайхан гадуур хүрэм өмсөж эсвэл харж байвал | Таны хүсэл мөрөөдөл биелэх нь дамжиггүй. |
Өөр хүний хүрмийг өмссөнөө мэдэж байвал | Энэ зүүд нь ээдрээтэй нөхцөл байдал бий болохыг харуулж байгаа ба та найз нөхдийнхөө тусламжийг хүсэх юм байна. |
Уранхай гадуур хүрэм | Маш их уй гашуу тохиолдоно. |
Гадуур хүрмээ алдчихлаа | Та амьдралаа шинээр зохиох хэрэгтэй болох ба хэт итгэлтэй, ариг гамгүй байсандаа харамсан гэмших юм байна. |
Үржил шим сайтай газар | Сайн шинж тэмдэгтэй |
Үржил шимгүй, чулуулаг байвал | Саатал гарч, азгүйтэл тохиолдоно. |
Далайн аялалын үеэр та гэнэт алсад үзэгдэх эх газрыг харвал | Таны өмнө гэнэт гялалзсан ирээдүй нээгдэнэ. |
Цэцэрлэгт дөнгөж саяхан шинээр хагалсан газар харвал | Хөгжил цэцэгжилт болон сайн сайхан байдлыг зөгнөж байна. |
Газар хөдлөхийг харж эсвэл мэдэрч байвал | Ажил хэрэгтээ амжилт олохгүй бөгөөд олон улсын хоорондын дайн, эмх замбараагүй байдлаас үүдэн өчнөөн зовлон тохиолдоно. |
Газрын зураг | Ажил хэрэг завсарлана. Энэ байдалд сэтгэл тавгүйтэх ч завсарлагааны дараа дахин орлого өсч эхэлнэ. |
Газрын зураг хайж байна | Эргэн тойрны хүмүүсийн сэтгэл дундуур байдал танд шинэ эрч хүчтэй болоход тань нөлөөлж ингэснээрээ эд баялгийн өндөрлөг рүү авирч эхэлнэ. |
Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл | Нэр төр хичээх явдал нь түүнийг дээд зиндааны хүрээнд ороход нь тусална. |
Галзууртлаа уурлаж байна | Уналтанд эсвэл осолд орох, азгүй тохиолдол учрах. |
Бусад хүмүүсийн ийм байдалд байхыг харвал | Ирээдүй таагүй байж, таны санаа зовох, уурлаж унтууцахын дохио. |
Гал | Хүсэл мөрөөдөл тань бүтэлгүйтэх нь |
Гал харах нь сайн | Гэхдээ та өөрөө галд өртөөгүй байх тохиолдолд шүү дээ. Энэ зүүд нь усан цэрэг, аялагч гээд хэн бүхэнд сайн сайхан аж байдлыг зөгнөдөг. |
Гэрээ шатаж байна | Хайртай найз нар, дуулгавартай хүүхдүүдийг харуулж байна. |
Дэлгүүрээ шатаж байна | Ашигтай үйл ажиллагааны явц хурдасна. |
Гал асч байна | Албан тушаал ахиж, бусдын талархлыг хүлээнэ |
Галыг унтраахыг оролдож байвал | Ажил хэрэг тайван бололтой. |
Дэлгүүрийн шатсан хана харагдаж байвал | Зовлон тохиолдоно. Та ямар ч үр дүн гарахгүй гэж бодсоноос амжилтанд хүрэх гэсэн тэмцлээсээ ухрах боловч хувь заяа гэнэт таныг дахин ивээх болно. |
Галыг унтрааж байна | Гэнэтиин таатай явдал тохионо. Хол байдаг найзындаа айлчлан очиж магадгүй. |
Маш их хэмжээний гал гарч байвал | алайчид аюулгүй, сайхан аялах юм байна. Зохиолч хүмүүст энэ зүүд нь нэр хүндийг, ажил хэрэгч хүмүүст их амжилтыг амлаж байна. |
Гал тогоо | Та шүүмжлэлд өртөн тэгснээрээ хэсэг хугацаанд санаа сэтгэл тавгүй явна. Аливаад бэлэн байхыг энэ зүүд сануулж байна. |
Эмэгтэй хүний хувьд гал тогоо нь эмх цэгцтэй, цэвэрхэн байна | Азын тэнгэр түүнийг ивээнэ. |
Маш том гал түймэр гарч байна | Азаар хүмүүс амь насаа алдсангүй гэвэл ирээдүйн өөрчлөлт танд аз жаргал, ашиг хонжоог авчирна. |
Галт тэрэг | Аялал жуулчлал, гэр бүлийн амьдрал тийм ч аз жаргалтай байхгүй, таагүй явдлууд таныг цагаас нь өмнө эрт хөгшрүүлэхийг харуулна. |
Галт тэргээр уулнаас бууж байвал | Санаа сэтгэлийг тавгүйтүүлж гарз хохирол учруулах олон хүндрэлтэй үйл явдлууд тохиолдохыг харуулна. |
Уулын өөд явж байна | Өмч хөрөнгөтэй холбоотой ажил хэрэг өөдрөг байна. |
Их ачаатай галт тэргээр явж байвал | Та ёс суртахууны үүднээс үүргээ гүнээ ухамсарласан байх ба бусад хүмүүс хичнээн нөлөөлөх гэсэн ч та тууштай байх юм байна. |
Хаалттай галт тэрэг | Танаас нууцаар урвах ба энэ нь таны ажил хэрэгт саад болно |
Эмэгтэй хүн галт тэргээр нилээд аюултай зам далангаар явж байна | Бодлогогүй алхам хийж болзошгүйг сэрэмжлүүлж байгаа ба хэрвээ ийм явдал гаргавал хүмүүсийн дургүйцэл, зэвүүцлийг хүргэнэ. |
Эмэгтэй хүн унтлагын вагоноор явж байна | Хөнгөмсөг зангаа барьж өөрийнхөө алхмыг илүү хянаж байх хэрэгтэй гэдгийг хэлж өгч байна. |
Галт тэрэг дугуйгүй, тэрээр дөнгөн данган урагшилж байна | Ажил хэргээс үүдэлтэй санаа зовоох олон асуудал гарч ирэх ч яваандаа энэ нь таны эд баялаг, сайн сайхан аж байдлын эх үүсвэр, үндэс суурь нь болох аж. |
Ачааны галт тэргээр явж байна | Байдал сайн тийшээгээ өөрчлөгдөнө. |
Унтлагын галт тэрэгний дээд талын орон дээр явж байвал | Удахгүй аялалд явах ба хамт явж байгаа хүмүүс тийм ч таатай санагдахгүй, өөр ашигтай зүйлд зарцуулж болох байсан мөнгөө дэмий зүйлд үрэх юм байна. |
Галт уул | Та ширүүн хэрүүл маргаан хийх ба ингэснээрээ нэр төрөө унагаана. Залуу эмэгтэйн хувьд энэ зүүд нь хувиа хичээсэн зангаасаа болж ээдрээтэй байдалд орно. |
Галууны чихэнд чийртэй дуугарахыг сонсох | Зовлон бэрхшээл. |
Усанд хөвөх галуу | Аз, амжилт дахин тантай хамт байна. |
Зүлгэн дээр явж байгаа галуу | Маш сайн. |
Үхсэн галуу | Удахгүй гарз хохирол учрах, сэтгэл санаа таагүй байх. |
Хэн нэгэнд дурласан залуу галуу харвал | эр хайрттайгаа зүй ёсоор хүндтэй харьцаж чаддаг, хэлсэн амандаа эзэн болдгийг харуулж байна. |
Галууг дуудаж хооллох | Эд хөрөнгө олж авна. |
Галууны мах идэх | Ажил хэрэг бага зэрэг эргэлзээтэй байна. |
Зүүдэндээ гал түймэртэй тэмцэж байна | Та баяжиж хөрөнгөтэй болохын тулд маш их эрч хүч, хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох юм байна. |
Гол мөрөн | Хэл яриа, хов жив дуулах |
Гурил | Өвчин зовлон |
Гутал өмсөж байна | Аз хийморьтой аян замд гарна. |
Гутлаа алдвал | Салж хагацна. |
Өрөөсөн гутлаа алдвал | Хэрүүл маргаан. |
Гутал урагдаж гэмтвэл | Дотно залуугаа буцаана. |
Гутал худалдан авч байвал | Ажил хэрэг сайжирна. Шинэ танилтай болно эсвэл өөр газарт ажил хэрэгт эргэлт гарна. |
Шинэ гутал | Азтай танилцалт, санаанд оромгүй үр дүнтэй азтай ажил хэрэг, нэр хүнд, өндөр орлого олно. |
Гутлаа засуулж байвал | Таашаал авна. |
Алдсан гутлаа олж байвал | Хуучин найз нөхдийн эсвэл хайр дурлалын холбоогоо сэргээнэ. |
Норсон нойтон гутал | Үнэнч бус байдал. |
Гялалзсан гутал | Мөнгөний ажил хэрэг одтой, ажил хэрэг амжилттай. |
Гутао барьж байвал | Гэр бүлийн таагүй байдал. |
Гутал бэлэглэж байвал | Сайн үйл бүтээнэ. |
Тааруухан гутал өмсөж үзэж байвал | Эхэлсэн ажил хэрэг бүтэмжтэй. |
Аяны гутал | Ажил хэрэг амжилттай болно. |
Дарс | Нэг хүнд буруутан болно. |
Шавар шавхай | Санхүүгийн бэрхшээл учирна |
Шавьж хорхой | Өвчин зовлон зүдгүүрийг илэрхийлнэ. |
Шагнал | Танил талаасаа дэмжлэг авсны хүчинд та аз завшаантай учирна. |
Шагналаа бусдад өгч байна | Аз түр зуурын шинжтэй байна. |
Шатнаас унаж байна | Худалдаа наймаа эрхлэгсдийн ажил алба бүтэмж муутай байхын илрэл. |
Шатаар дээш гарч байна | Зорилгодоо хүрнэ, амжилт олно. |
Шатар тоглож байна | Ажил хэрэг зогсонги байдалд орно, өрсөлдөгчид бэрхшээл учруулна, бие өвдөнө. |
Шарх яр | Шившиг, нэр хүндээ алдах. |
Шархдаж байна гэж зүүдлэх | Олны дундаас тодрох, албан тушаал дэвших. |
Цаас шатааж байна | Таагүй мэдээ хүлээн авна. |
Харж байвал | Дайсантайгаа нүүр тулахыг хэлж байна. |
Шарвин идэж байна | Бусдад гүтгүүлнэ. |
Шарвин идэхээс татгалзвал | Учрах гэж буй таагүй явдлаас зайлсхийж чадна. |
Шидтэнг зүүдлэх нь | Таны ажил хэрэг тань бүтэмжтэй, аз завшаан тохиож, эд хөрөнгөтэй болно. |
Чулуу шидэж байна | Хэн нэгнийг сэргийлэн хамгаалах хэрэгтэй болно. |
Тань руу довтолсон хүн руу чулуу шидэж байвал | Шударга, хянуур байсны үрээр муу юмнаас зайлсхийж чадна. |
Шийгуа | Таагүй явдал, эсвэл жирэмслэнэ. |
Хоосон шилэн сав | Ядуурна |
Ямар нэгэн юмаар дүүргэсэн шилэн сав | Амжилтанд хүрнэ. |
Шинэ хувцас | Бусдын хайр хүндэтгэлийг хүлээнэ. |
Шийтгэл хүлээж байна | Та хүлээсэн үүрэгтээ дургүй байгаа тул хийхгүй байна. |
Шоргоолж | Хүнийг өдрийн турш жижиг сажиг таагүй явдлууд дагадаг. |
Үүрэн дээрээ бужигнаж буй шоргоолж | Чимхлүүр хэцүү ажил. |
Шоргоолж барьж байна | Нэр хүндийг олно. |
Шүдэнз | Бэрхшээл, элдэв асуудал ундарна. |
Шүүр | Мөнгөнд үрэлгэн болно. |
Шүд муудаад та өөрөө сугалж авч байвал | Таныг өлсгөлөн, үхэл хүлээж байна Ийм зүүд нь таны асар их хүчин чармайлт, зардал чирэгдэл гаргаж байгаа ажлынхаа үр дүнд сэтгэл дундуур байдгийг харуулж буй хэрэг. |
Ямар нэгэн согогтой, буруу хэлбэрийн шүд | Хамгийн аймшигтай зүүд юм. Ийм зүүд зүүдэлсэн хүнд олон тооны гай зовлон ирэх аюултай. Энэ нь ядуурал, төлөвлөгөө, итгэл найдвар нуран унах, өвчин эмгэг ирэх, тэр бүү хэл өнөөг хүртэл эрүүл байсан хүний мэдрэлийн хүнд ядаргаанд орох зэрэг болно. |
Эрүүл, тэгш, сайхан шүд зүүдлэвэл | Амьдрал сайжирч, эрүүл саруул байцгаана. |
Шүд уналаа буюу шүдээ авахуулж байна | Үхэл хагацал тохионо. Маш их хүчин чармайлтаар давах болно. |
Цаас | Цэвэрхэн бол цэвэр ариун явна. |
Эрээлж бичсэн цаас | Хов жив дэгдэнэ. |
Хэвлэсэн цаас бол | Өөрийгөө зөвтгөж чадна |
Цаазын ажиллагааг харж байна | Таагүй явдал. |
Цагаан даашинз, эсвэл шувуу, амьтан | Зүрх сэтгэлийн асуудалд баярт явдал тохионо. |
Цаг бирж дээр тогловол | ашиг хонжоо олно. |
Цай чанах | Гэнэтийн зочид ирнэ. |
Цагаан хэрэглэл өлгөж байвал | Хожил авна. |
Эвхэж байвал | Ядуухан өв залгамжилна. |
Худалдаж авч байвал | Өвчин ирнэ, гомдоно. |
Уранхай цагаан хэрэглэл | Албан тушаал буурна. |
Цэвэр цагаан хэрэглэл харвал | Элбэг хангалуун. |
Бохир даавуу | Гэр бүлийн маргаан, мушгиж байвал азгүй явдал ирнэ. |
Цалингаа авч байна | Одоо хийхээр төлөвлөж буй зүйл тань мөнгө санхүүгийн ашигтай байна. |
Хэн нэгэнд цалин өгч байна | Та юунд ч юм сэтгэл хангалуун бус байна. |
Цалинг тань багасгажээ | Хэн нэгэн таныг хорлож байна |
Цалингаа нэмүүллээ | Юу ч хийсэн ашиг орлого сайтай байна |
Цамхаг | та амьдралаас ихийг авахыг хүсч тэмүүлдэг хүн юм. |
Цамхаг дээр гарч байвал | Өвчин ирнэ. |
Унаж буй цамхаг харвал | Эрх чөлөөгөө хасуулна. |
Гоёмсог, өндөр цамхаг | Бэрхшээлийг даван туулна. |
Харуулын цамхаг үзвэл | Сайхан ирээдүй, удахгүй замд гарна. |
Саглагар царс модны дор унтаж байна | Та их нөлөөтэй ивээн тэтгэгч, хамгаалагчтай. |
Царс модруу авирч байна | Амьдралаас хэт ихийг хүсч байна, хэрвээ шуналаа татахгүй бол байгаа бүхнээ алдана. |
Онгорхой цонх зүүдлэвэл | Амаа барих хэрэг тохиолдоно. |
Цонхноос уналаа | Зодоон цохиондоо хүртэл муудалцана. |
Шинэ цонх зүүдлэвэл | Уйтгарт автана. |
Цонхоороо орж байна | Ужиг өвчин. |
Цом – Мөнгөн цомноос ус ууж байна | Бизнест ажил үйлс бүтэлгүйтнэ. |
Цоож онгойлгож байна, эсвэл түгжиж байна | хэн нэгэн таныг хорлож байна. |
Цоож эвдэрхий байвал | хайр дурлал үл тоомсорлогдоно. |
Биен дээгүүр тань цох явж байна | Ядуурна, эсвэл жижиг сажиг таагүй явдал тохионо. |
Алж байна | Сайн. |
Хэрвээ та эх орноосоо хөөгдөж байна | Та эрт үхэж болзошгүй |
Хүүхдийг хөөж байна | Ажил хэргийн түншүүд тань мэхлэнэ. |
Цустай хувцас зүүдлэгдвэл | Дайснууд тань таны ажил төрөл, албан тушаал ахихад тань саад болох гэж байна. |
Цэвэр тунгалаг ус | зүүдлэвэл баярлах |
Залуу эмэгтэй цээжиндээ шархтлаа | Аюул заналхийлж буй хэрэг. |
Цээж халтар болж, хатингаршчээ | Хайр дурлалд итгэл алдрах, олон өрсөлдөгчтэй тулгарах. |
Цэцэг | Шинэ эд зүйл худалдан авна. |
Хатсан цэцэг | Ажил алба бүтэлгүйтэнэ. |
Цэцгийн баглаа | Урьд нь таньдаггүй байсан хамаатнаасаа багагүй хөрөнгө өвлөн авна. |
Цэцэг түүж байвал | Аюултай өвчин тусч болзошгүй. |
Цэцэг тасалж | Магтаал сонсоно. |
Цэрэг | Маш таагүй явдал. |
Цэцэрлэг | Зугаалж, салхилж байвал амжилтанд хүрнэ. |
Цэцэрлэгийн зэрлэг зулгааж байвал | Хорон муу санааг илрүүлнэ. |
Чавга | Та өөрийнхөө өгөөмөр сайхан сэтгэлийн үрээр алдар хүндтэй болно. |
Чавга идэж байна | Ихэд хүссэн зүйлээ авна. |
Чандар харж байна | Дайснууд тань таны нөлөөг ажил хэргийн хүрээнд багасгахыг хичээж байна. |
Өөрийгөө чандарлуулж байна | Худалдаа наймаанд азгүйтэх, ингэхдээ бусдын нөлөөнд автаад азгүйтэх. |
Чихэр идэж байна | Санамсаргүй их бэлэг сэлт авна. |
Бусдыг чихрээр дайлж байна | Хуучны найзуудтайгаа цагийг таатай өнгөрөөнө. |
Чоно | Таны эргэн тойронд бодлогогүй, хэнэггүй нэгэн байна. Тэр бодож санах юмгүйгээр таны нууцыг бусдад дэлгэж байна. |
Чоно алж байвал | Таныг хорлохоор зэхэж байгаа дайснуудаа дарна. |
Чоно улихыг сонслоо | Таны эсрэг бэлтгэгдэж байгаа нууц хуйвалдааныг илрүүлж, нэр цэвэр гарна. |
Чулуу | Хүнд ажил хийх. |
Майханд сууж байна гэж зүүдлэх | удахгүй их өөрчлөлт болохын дохио. Хэрвээ хэд хэдэн майхан харагдаж байвал та сэтгэл нийлээгүй хүмүүстэй юманд явах юм байна. Урагдаж, салбарсан майхан-түгшүүртэй, тайван биш байдал бий болохын шинж. |
Тарган цатгалан мал сүрэг ногоон талдаа бэлчээрлэн явна | амьдралын ханьтайгаа алтан нарны ивээлд жарган, амьдрал өсөж дэвжинэ. |
Тарга тэвээргэ сайн аваагүй, өнгө зүс муутай мал зүүдэлвэл | та хүчээ зориулвал зохих зүйлдээ биш харин өөр зүйлд чиглүүлсэн тул амьдралынхаа турш хүнд ачаалалтай ажиллах ба ажилдаа хэзээ ч дур сонирхолтой болохгүй юм байна. Ийм зүүдний дараа өөрийн хандлага, зуршлаа өөрчлөхийг бодоорой. |
Мал уруудаж байна | албан ажлаа унагахгүйн тулд бүх хүчээ шавхан ажиллах болно. |
Саалийн цагаар үхэр сүрэг харвал | хүн бүрийн хүрэхийг хүсдэг өрсөлдөөнтэй байр суурийг эзэлж, баяр жаргал амсана. Залуу эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь тэр зөв сонголт хийх ба хайр дурлалын хувьд түүнд шаналан зовох зүйл гарахгүйг харуулжээ. |
Сүү сайтай үнээ сааж байгаагаар зүүдлэх | таныг агуу их амжилт хүлээж байна. |
Эхийгээ хөхөж байгаа тугал зүүдэлвэл | та амрагаа бараг алдахын даваан дээр байна, учир нь та түүнийг хайрлаж явдгаа харуулж чадаагүй ажээ. Ажил хэргээ зүй ёсоор анхаараагүйгээс эд хөрөнгөө ч алдаж болзошгүй. |
Зүүдэндээ олон тугал харвал | хүмүүс таныг хайрлан хүндэтгэх ба үнэнч хүний зүрх сэтгэлийг эзэмдэх болно. Арилжаа наймаа эрхлэгчийн хувьд энэ зүүд нь ашиг орлого их байхыг, дурлалт хүмүүсийн хувьд энэ зүүд нь тэдний харилцаа холбоо сайн байхыг харуулдаг. |
Өнгө зүс тааруухан тугал | сайн зүйлийг горьдох хэрэггүй л болов уу. Олж авахыг бодсон, хүссэн, эрмэлзсэн зүйлдээ хүрэхэд маш хэцүү. |
Урт эвэртэй, хар зүсмийн, өнгө зүс тааруухан мал харах | танд дайснууд байгааг идэрхийлжээ. |
Тансаг чимэглэлтэй гоёмсог малгай зүүдэндээ харах | та азтай байж алдарт хүрнэ. |
Хэрвээ хуучирсан, хүний өмссөн малгай харвал | өөрийн өмчөө бусдад алдах нь дээ. |
Малчин эзэн мал сүргээ хариулж явна | зүүдэлвэл мал сүрэг өсөж, үржих, арвин их ургац авах, аж ахуй эрхлэгчдийн ажил төрөл сайн байх, бусад хүмүүсийн хувьд ч азтай, тааламжтай байхын зөгнөл болдог билээ. |
Хэрвээ зүүдэнд малчин хийх юмгүй зүгээр сууж байвал | өвчнөөс мөн хүнд цохилтоос болгоомжлоорой. |
Өөрийгөө манан буданд хучигдсан байгаагаар зүүдэлвэл | амжилт эргэлзээтэй, гэр оронд таагүй зүйл гарна. |
Манан арилж байгаагаар зүүдэлвэл | таны азгүйдэл удаан үргэлжлэхгүй. |
Бусад хүмүүсийг мананд байхыг харвал | та бусдын зовлонгоос ашиг олно. |
Манжин ургаж байгааг харах | төлөвлөгөө гайхалтай бүтэж, амжилтаасаа урам зориг орно. |
Манжин идэж байна | эрүүл мэнд муудна. |
Манжин сугалж авч байвал | Нөхцөл байдал сайжрах ба энэ үед та хичээж чадвал хүссэндээ хүрнэ. |
Ногоон манжин зүүдэлвэл | маш их гуньж гутрах юм байна. |
Манжин суулгасан талбай зүүдэндээ харвал | ирээдүй амжилт цэцэглэлтээр дүүрэн байхын илэрхийлэл. |
Залуу эмэгтэй манжин суулгаж байна гэж зүүдэлвэл | эд хөрөнгө өвөлж авах ба сайхан эр хүнтэй аз жаргалтай гэр бүл болж жаргах юм байна. |
Мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл | аны биеийн байдал сул байгаа ч бусдад маш их нөлөө үзүүлж чадна. Энэ бол анхааруулах зүүд, бусдын хэрэгт оролцохоо хязгаарла. |
Бусдыг мансууруулах бодис хэрэглэхийг болиулах гэж зүүдлэх | нь бодит байдал дээр та хүмүүст сайн сайхан, баяр баяслыг бэлэглэхийг хичээдгийн илрэл юм. |
Хайртыгаа амьдралдаа гутран мансууруулах бодис хэрэглэж байна гэж зүүдэлвэл | ажил хэрэг амжилтгүй болж, найз нөхрөө алдахын дохио. |
Хүнд мансууруулах бодис өгч байна гэж зүүдэлвэл | гэрийнхнээс чинь нэг нь өвдөх бололтой. |
Дэмий зүйлээр маргалдах | эрүүл мэнд муудах, шударга бус дүгнэлт гаргахын шинж болдог. |
Шинжлэх ухааны хэлэлцүүлэг, мэтгэлцээнд оролцож байгаагаар зүүдэлвэл | танд маш их далд авъяас нуугдаж байгаа бөгөөд та өөрөө түүнийгээ хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа нь тэнэг хэрэг биш үү. |
Матар | хамгийн дотны анддаа мэхлэгдэнэ, Түүнээс гадна дайснууд танд өмнөхөөсөө илүү өстэй хандана. |
Матрын нуруун дээр суугаад явж байна гэж зүүдэлвэл | таагүй зүйл тохиолдох бөгөөд түүнээс өөрийн хүчээр гарах гэж шаргуу тэмцэнэ. Тэгж гарч ч чадна. Энэхүү зүүдийг сэрэмжлүүлэг хэмээн хүлээн авах хэрэгтэй. Хүмүүстэй хэтэрхий илэн дэлангүй байхаас зайлсхий. |
эмэгтэй хүн мах зүүдэлвэл | тавьсан зорилгодоо хүрэх замдаа тэр олон саад бэрхшээлтэй тулгарах бололтой. |
Max бэлдэж байгааг зүүдэндээ харах аваас | түүний хүрэхийг хичээж байсан зорилгод өөр бусад хүн хүрэх бололтой. |
Гар, хувцас нь цус болсон нядлагч зүүдэнд харагдвал | урт хугацаанд гэр бүлийнхнийг чинь өвчин ороох бололтой. |
Max зүсэж байгаа нядлагчийг харвал | нийгэм дэх таны нэр хүнд доошлох бололтой. Ийм зүүдний дараа баримт бичигт гарын үсэг зурах болон захиа бичихээс татгалзах нь зүйтэй. |
Зүүдэндээ шонхор, харцага гэх мэтийн махчин шувууд зүүдлэгдвэл | таныг хуурна. |
Махчин шувууг буудан алж байна | аз жаргалд хүрэх тэмцлийн замдаа та бүхий л саадыг гэтлэн туулж чадна. |
Хэрвээ залуу эмэгтэй өөрийн хүүхдээсээ махчин шувууг хөөж байвал | тэр хамгийн зоригтой хүслээ биелүүлнэ, гэхдээ хөдөлмөрч байж чадвал тэр шүү дээ. Өрсөлдөгч нарын зүгээс аюул учруулж болзошгүйг энэ зүүд харуулж байна. |
Тан руу дайрахаас өмнө, таныг шархдуулахаас өмнө шувууг айлган хөөж чадаж байвал | ажил хэрэг бүтэлтэй байна. |
Махчин шувуу үхсэн байхыг харах | амжилт, ялалтыг зөгнөжээ. |
Та махчин шувуу руу буудаж байна | дайснуудтайгаа зоригтой тэмцэхийг илүүд үзэх ба ялалт байгуулж ч магад. |
Араатан, махчин зүүдлэх | таны эсрэг цохилт хийх гэж байна. |
Араатан шархадсан эсвэл алагдсан байна гэж зүүдэлвэл | та гай барцдаас азаар зугтааж чадна. |
Эмэгтэй хүн араатан зүүдэлвэл | тэр биеэ авч яваа байдлаараа өөрийн мэдэлгүй бусдын хов живний бай болно. Энэ зүүд нь түүнийг онцгой анхааралтай байхыг, гэхдээ өөртөө итгэлтэй байхыг сануулж байна. |
Зүүдэндээ машин үзвэл | сэтгэл санаа зовоох төсөл эхлэх бөгөөд эцсийн үр дүн нь танд ашиг тустай байна. |
Хуучин машин зүүдэлвэл | таны хүчин зүтгэлээр нөхөр болохгүй хүмүүс өөртөө ашиг олох гэж байгаагийн тэмдэг. |
Ажиллаж байгаа машин механизм зүүдлэх | ямар нэгэн ажил хэрэг эхэн үедээ маш хэцүү байхыг гэхдээ найз нөхөд дэмжлэгийг илэрхийлнэ. |
Эвдэрхий машин | найз нөхдөө алдахыг харуулж байна. |
Хэрвээ танд галын машин зүүдлэгдвэл | нилээн гоц үйл явдалтаи холбогдон түгших, сандрах байдал бий болно |
хэрвээ залуу эмэгтэй галын машинаар хурдлан давхиж байна гэж зүүдэлвэл | таагүй явдалд оролцохоос татгалзахыг сануулж байна. |
Машин жолоодож байна гэж зүүдлэх | таны үйлдлийг бусдын зүгээс шударга бусаар хэлэлцэх ба тэдэнд таны үйлдэл тэнэг, ойворгон мэт үзэгдэнэ. |
Нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож байна гэж зүүдэлвэл | дорд үзэгдсэн, тааламжгүй ажил эрхлэх ба ямар ч ахиц дэвшил харагдахгүй. |
Галт тэрэг жолоодон явна гэвэл | хүнд нөхцөл байдал удаан хугацаагаар таныг ядуу дорой байдалд байлгана. |
Хэрвээ та галт тэрэгний машинистийн хажууд байж байвал | бодит байдалд хүнд байдлаас гарахын тулд өөрийн бүхий л мэдлэг, хүч бололцоог дайчлах юм байна. Эрэгтэй хүний хувьд энэ зүүд нь түүний эмэгтэйчүүдийн хувьд их амжилттай байхыг илтгэдэг. Эмэгтэй хүний хувьд энэ зүүд нь өөрийг нь эргүүлсэн хүмүүстэй өөртөө итгэлтэй байр сууринаас хандаж, тэдний ойворгон занд нь хүлээцтэй хандан, зүй ёсны хариуг нь өгч чадахын илрэл. |
Минж | өөрийнхөө шаргуу хүчин чармайлтаар маш их үр дүнд хүрнэ. |
Үнэт үснээс нь болж минжийг алж байвал | та луйврын хэрэгт болон гэмгүй хүнд зүй бусаар халдсан гэж буруутгагдана. |
Хүн рүү мушгиран мярайсаар дайрч байгаа могойг зүүдэндээ харвал | оршин байхынхаа төлөө, ёс суртхуунаа доромжлуулахгүйн төлөө тэмцэл хийхийн илэрхийлэл. |
Зүүдэндээ могойнуудын дундуур явж байвал | өвчин зовлонгоос байнга айж болгоомжилсон байдалд байх ба харин амин хувиа бодсон хүмүүс найзархаг зан гарган таны хэрэгт хошуу дүрж явна. |
Ногоон зүлгэн дээр толботой том могой тан руу гэтэж байна,та түүнээс хажуу тийш үсрэн зайлж чадаад түүнийг ор тас мартсан байтал могой дахин гэтэж ойртохдоо хэмжээгээрээ томрон томорсоор аварга том болж дайрах ба та өөрөө ч мэдэлгүйгээр түүнээс яаж ийгээд нэгмөсөн бултчихаж чадаж байна гэж зүүдэлвэл | бодит амьдрал дээр өөрийг чинь хүндлэхгүй, хайхрахгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрөх ба ажил хэрэг улам л муу явагдах болно. Өвчин зовлон, санаа зовоох асуудал гарч ирэхийг ухамсарлах боловч тун удахгүй эдгээр хүндрэл мартагдан, та хүнд хэцүү даалгавраас чөлөөлөгдөж бүх зүйл сайн сайхнаар дуусна. |
Могой таныг цагариглан ороож, хатгахаар завдаж байна гэж зүүдэлвэл | та дайснуудынхаа өмнө хүчин мөхөс байх эсвэл өвчин тусах магадлалтай байна. |
үүдэнд таны үс могой болон хувирч байвал | эхлээд харахад тийм ч чухал биш амьдралын асуудлууд сүүлдээ таны сэтгэлийг зовоож эхэлнэ |
Таны зүүдэнд орсон могой маш хачин хэлбэр дүрстэй байвал | зовлон тохиолдох ба хэрвээ та тэдгээрт тайван, яасан ч яахав гэсэн маягаар хандвал хэцүү байдал улам хүндэрнэ. |
Голыг сэлж эсвэл олмоор гатлан могойнд хүрч байвал | санаа зовох зүйлгүй баяр баясгаландаа хүрэх ч өмнө нь нилээн сэтгэл зовних бололтой. |
Могойнууд бие биенийгээ хатган байхыг зүүдэндээ харвал | та найз нөхрөө гомдоох юм байна. |
Зүүдэндээ жижиг жижиг могойнуудыг харвал | таныг зарим хүмүүс наанаа найрсагаар хүлээн авах боловч цаагуураа муулан, гоочлох ба түүнчлэн таны төлөвлөгөөг нураахыг оролдох бололтой. |
Хүүхдүүд могойтой тоглож байхыг зүүдэлвэл | Та хэн нь таны нөхөр вэ хэн нь дайсан бэ гэдгийг ялгаж салгах гэж хэсэгтээ л будилна. |
Хэрвээ эмэгтэй хүн ард нь могой дуугарч, хүүхдийнхээ төлөө зовж байна гэж зүүдэлвэл | түүнийг нэгэн хүн өөрийнхөө төлөө үнэ цэнэтэй, хайртай зүйлээ орхи гэж ятгах ба хожим нь энэ бүхэн мэх байсныг мэднэ. |
Таны найз зам дээр зогсож байна. Түүний араас толгой дээгүүр нь могой гараад ирлээ гэж зүүдэлвэл | бодит байдал дээр та өөрийнхөө болоод найз нөхрийнхөө эсрэг хуйвалдааныг илрүүлж чадах юм байна |
Хэрвээ найз чинь могойг мэдэж байна гэж зүүдэлвэл | ямар нэгэн чадалтай байгууллага таны ашиг сонирхлын төлөө ажиллаж далд явууллагыг илчилнэ. |
Эмэгтэй хүн өөрт нь могой дурлаж байгаагаар зүүдэлвэл | тэр хавчиж хяхагдах боловч хууль болоод нөлөө бүхий найзууд нь түүний талд байж, түүнийг хамгаална. |
Зүүдэндээ могой загас харах түүнийг барьж байгаагаар зүүдлэх нь | сайн |
Могой загас барьж чадахгүй байна | аз танаас нүүр буруулна. |
Цэвэрхэн усанд могой загас харж зүүдлэх нь | эмэгтэй хүний хувьд түр зуурын зугаа цэнгэлийг харуулдаг. |
Үхсэн могой загас харвал | та эсрэг талынхныгаа ялан дийлнэ. Дурлалд автсан хүмүүсийн хувьд ийм зүүд нь тэдний энэ холбоо сайнаар төгсөхийг харуулж байна |
Зүүдэндээ модот гудамж харвал | таны хувь заяа урьд өмнөх шигээ тийм ч сайн сайхан байгаа биш бололтой. Таагүй уур уцаар хүргэх зүйлс гарч ирнэ. |
Эмэгтэй хүн харанхуйд модот гудамжаар зугаалж байна гэвэл | зарим нэг найз гэх хүмүүс нэр хүндийг нь унагааж магадгүйг анхааруулж байна. |
Ажлаа хийж байгаа модны дархан зүүдэлвэл | та амралт, зугаа цэнгэлээ умартан өөрийн байдлыг сайжруулахын тулд шударгаар чармайн ажиллах юм байна. |
Хэрвээ модны үртэс зүүдэлвэл | харамсмаар алдаа гэр орны эмх замбараагүй байдлын шалтгаан болно. |
Тармуураар өвс хадаж байна гэж зүүдэлвэл | бусдад найдсан ажил хэрэг хэзээ ч бүтэхгүй бөгөөд та өөрөө л гардан хийхгүй бол болохгүй юм байна. |
Хугархай тармуур | өвчин эсвэл ямар нэгэн гайтай явдал таны төлөвлөгөөг баллана. |
Бусад хүмүүс тармуур бариад ажиллаж байна гэж зүүдэлвэл | ажил хэргийн урагштай байдал таныг баярлуулна. |
Морьт хороо зүүдэлвэл | Хувийн амжилтанд хүрнэ. Таны энэ амжилт нэг хэсэгтээ бага зэргийн дуулиан шуугиан тарих төлөвтэй. |
Морины жүчээ зүүдлэх | энэ бол сайн сайхныг илэрхийлнэ. Амжилт ирж, эргэн тойрны амьдрал сайхан байна. |
Морины жүчээ дүрэлзэн шатаж байвал | энэ нь эсвэл азтай өөрчлөлт болох эсвэл бодит амьдралд мөн л ийм явдал болохын илэрхийлэл. |
Зүүдэндээ цагаан мориор давхиж байна гэвэл | сайны шинж. Юуны түрүүнд энэ зүүд нь танд найз нөхдийн холбоо батжин бэхжихийг, санаа нийлсэн хүнтэй нөхөрлөхийг хэлж өгч байна. |
Морь чинь халтардаж, бохирдсон байвал | итгэж явсан хүмүүс танд атаархаж, өөрийг чинь хуурах болно. |
Хар хилэн морь унаад давхиж явна хэмээвээс | ажил хэргээ сайхан амжуулахаас гадна гэнэт өөрийн ажлын хичнээн төвөгтэй, хэцүү болохыг ойлгоно. |
Ухаа хонгор морьд давхилдахыг харвал | таатай нөхцөл байдал гарч ирсэн ч дараа нь муугаар эргэхийг харуулна. Түүнчлэн энэ зүүд хурдан өрнөх, замбараагүй сонирхлыг илтгэнэ. |
Цоохор морь зүүлэлвэл | ажил хэрэгтээ ашиг олно. |
Хээр мориор давхиулж явна хэмээвээс | дээш ахиж дэвших, хүсэл зорилго биелэхийг зөгнөнө. Эмэгтэй хүн ийм зүүд зүүдэлвээс залхмаар эргүүлдэг залууд шууд шийдвэртэй татгалзсан хариу өгөх, ойрын үед эд зүйлсийн ашиг олохыг харуулж байна |
Таны морь зугтаагаад зэрлэг адуутай нийлчихлээ гэж зүүдэлвэл | нэг хүний өвчилсөн тухай мэдээ сонсоно. |
Цэнгэг устай голыг морьтойгоо гаталж байвал | амжилт таныг хүлээж байна, |
Морины нуруун дээр хэвтээд цэвэрхэн устай голыг туулан гаталж байвал | олон хүсэл тань биелж, ажил хэргээсээ ашиг гаргаж чадна. |
зүүдэндээ шархадсан, үхсэн морь үзвэл | эмгэнэлтэй мэдээ сонсоно. |
Тонгордог мориор давхих | амжилтанд хүрэх замд чинь маш олон саад бэрхшээлүүд байна. |
Морь хүчтэй тонгорч эсвэл таныг унагаавал | та өрсөлдөгчтэйгээ учирч эсвэл өвчин тусна. |
Морийг цулбуураас нь барьж аван номхруулах | таны амьдралд огцом сайн өөрчлөлт гарах нь. |
Сайн тоноглогдсон морийг сонирхон харж байвал | ойрын үед таны амжилт өөрийн төсөөлж байснаас ч илүү байгаад гайхах болно. Эмэгтэй хүнд ийм зүүд нь насан туршийн үнэнч найзаа олохыг амлаж байна. |
Морин уралдаанд оролцож байна гэвэл | сайн сайхан амьдрал урд чинь байна. |
Морио тахалж байвал | шударга бус замаар эд хөрөнгө олж авах бололтой. |
та эмээлгүй морин дээр сайн давхиж байвал | амаргүй тэмцлээр сайн сайхан байдал болоод тав тухыг олж авах ба энэ зүүдний тайллаар бол сайн нөхөд тусалж болох юм. |
Морийг яаж цэвэрлэж байгааг эсвэл өөрөө хусуураар морины хөлсийг арчиж байна гэж зүүдэлвээс | амьдралд найдвартай байр суурь эзлэх, нэр хүндэд хүрэхдээ хүнд хэцүү замыг туулахыг харуулж байна |
Ажил хэрэгч хүмүүс, тариачин, бичиг номын хүмүүс морины дэл, сүүлийг засаж чимэглэж байна гэж зүүдэлвэл | маш сайн. |
Сүйх тэргэнд хөллөсөн морьд зүүдлэгдвэл | аз жаргалд хүрэх замд саад тотгор байгааг илтгэнэ. |
Нарийн жимээр уулын өөд морьтойгоо өгсөж байна | энэ зүүд танд бодит амьдралд найдвартай байр суурь эзлэхийг амлаж байна. |
Замын дунд морь чинь цуцаад үлдсэн замыг явганаар туулж байна гэвэл | та бат бэх байр суурийг маш их хүчин чармайлтаар олж авахын илэрхийлэл. |
Бүсгүй хүн хар хилэн морь унаад явж байна гэж зүүдэлвэл | гэнэтийн тохиолдол түүний хүсэл мөрөөдөл биелэхэд тусалж, ухаантай хүндтэй хүнтэй холбоо тогтоохыг илтгэнэ. |
Хөндийгөөс морьтой бууж байна | азгүй явдал тохиолдоно. |
Хайрттайгаа сундлаад явж байна гэвэл | сонирхолтой, амжилтанд хүрсэн олон хүмүүс түүнийг эргүүлнэ. Хэрвээ ингэж явахдаа эмэгтэй айж байгаагаа мэдэж байвал бодит байдалд ойрын хүндээ хардуулна. |
Эмэгтэй хүн мориноос үсрэн бууж байна гэтэл тэр нь гахай болон хувирлаа | сайн сайхан гэрлэлтээс татгалзаад дараа нь илүү дээрд үзэж гэр бүл болсон хүн нь удахгуй түүнд таалагдахаа болих бололтой. |
Залуу эмэгтэй тал хөндийгөөр цагаан морьтой давхингаа ардаа яваа хар морьтой хүн рүү байн байн эргэн харж байна гэж зүүдэлвэл | маш чухал ажил хэргийнхээ төлөө санаа зовж байгаагийн илэрхийлэл бөгөөд амжилт, азгүйдэл ээлжилнэ. |
. Хэрвээ тэнгэрээс нэг морь унаж ирээд хэн нэгэн танихгүй хүнд хувиран тань руу дайрч байна гэж зүүдэлвэл | энэ нь нилээн том азгүйдэл, бүтэхгүй найдвар, нөхцөл байдлыг гартаа оруулах гэсэн оролдлого амжилтгүй болохыг илэрхийлнэ. |
Нуга хөндийд идээшлэх адуун сүргийг ажиглан байна | таны түнш ажлаа сайн төлөвлөж тавьсныг, уг хүний зүй зохистой үйл ажиллагааг илэрхийлнэ. |
Адуун сүрэг өвс ногоогүй, хатсан газар бэлчих нь харагдах зүүд | танд ядуу гэхдээ үнэнч нөхдийг амлаж байна. Залуу бүсгүйд ийм зүүд аз жаргалтай гэрлэлтийг амлана. |
Морины наймаа хийж байгаа хүн | эд материалын ашигтай ч эрсдэлтэй арилжааг харуулж байна |
Морины арилжаанд наймаачин таныг мэхэлж бэйна гэж зүүдэлвэл | гарз хохирол учирна. |
Өөртөө сайн үүлдрийн морио үлдээгээд нэг их сайн биш морио арилжиж байна гэвэл | таныг маш их аз хүлээж байна. |
Газар дээгүүр мөлхөж байна тэгээд гараа бэртээж, шалбалчихлаа гэж зүүдэлвэл | дорд үзсэн үүрэг даалгавар танд өгөгдөнө. |
Хонхор гүдгэр, хайрга чулуутай газраар мөлхөж байна гэж зүүдэлвэл | өөрт олдсон сайхан боломжийг ашиглаж чадаагүй өнгөрүүлжээ. Ийм зүүд зүүдэлсэн эмэгтэй хүн өөрийгөө зөв авч явахгүй бол хайрт залуугийнхаа хүндэтгэлийг алдаж магад. |
Өөр бусдын хамт намагт мөлхөж байна гэж зүүдэлвэл | ажил хэрэг сэтгэл зовоосон, яршиг түвэгтэй байх ба итгэл найдвараа алдаж ч магад. Найз нөхдийн чинь таны тухай шүүмжлэл ул үндэстэй байна. |
Мөнгөн зоос оллоо гэж зүүдлэх | танд мөнгө хангалтгүй байна, өөрийгөө тайвшруулах гэж яаран буруу шийдвэр гаргавай |
Хоолны мөнгөн хэрэгсэл | сэтгэл түгшинэ, хүсэл биелэхгүй. |
Мөнгө (металл) олж байна гэж зүүдлэх | бага сага санаа зовох зүйл байгаа ч үнэхээрийн их аз жаргалыг илэрхийлнэ. Өөрчлөлт явагдана. |
Мөнгө төлөх | бүтэлгүйтэл |
Алт хүлээж авах | маш их ирээдүй болон баяр баясал. |
Өөрийгөө мөнгө хулгайлсан байна гэж зүүдэлвэл | та аюулд өртөөд байгаа бөгөөд өөрийнхөө үйлдлийг сайн хянаж байх хэрэгтэй. |
Мөнгө залгих | таны дотор шуналын гал дүрэлзэнэ. |
Боодол мөнгө оллоо, гэтэл нэгэн залуу эмэгтэй түүнийг минийх гэж байвал | энэ зүүд нь таны ажил хэрэг ойр дотны эмэгтэй хүнээс болж гарз хохирол амсах магадлалтай байгааг харуулжээ. Ийм зүүд зүүдэлсэн хүн мөнгөндөө их үрэлгэн ханддаг, ухаалаг зарцуулдаггүй. Энэ зүүд бол сэрэмжлүүлэг гэдгийг анхаарна.уу. Хий хоосон мөрөөдөлд автаж суух хэрэггүй. |
Задгай мөнгө зүүдлэх | ажил хэрэгтээ сэтгэл ханамжгүй байна. Ажил дээр таагүй явдал гарах ба найз нар таныг өөрсдийгөө мартлаа гэж гомдол тавина. |
Задгай мөнгөө хаячихлаа гэж зүүдэлвэл | та хайхрамжгүй хандаж алдаа гаргаж магад. |
Зээл авч байна гэж зүүдлэх | энэ зүүд нь таны байр байдлыг илтгэнэ. Та бусдад байгаагаасаа дээр харагдаж байж магадгүй, гэхдээ энэ таны хувьд чухал биш. |
Бусдын мөнгийг үрж байна | та багахан заль мэхэнд ороогдож, найз нөхрөө алдаж магад. |
Хуурамчаар мөнгө үйлдвэрлэж байна гэж зүүдлэх | Маш муугийн дохио |
Мөнгө зээлье гэж гуйж байвал | сайн сайхан байдалд хүрэхийн тулд маш олон зүйлд дахин санаа зовж эхлэх нь. |
Дүүрэн мөнгөтэй хураагуур зүүдэндээ харвал | таны өмнө сайхан ирээдүй, хэтийн төлөв нээгдэнэ. |
Зүүдэндээ мөнгэн ус харах | таны амьдралд таагүй өөрчлөлт болохын шинж |
Эмэгтэй хүн мөнгөн усны хордлогоос болж зовж шаналж байна гэж зүүдэлвэл | тэр гэр бүлийнхэндээ хаягдах буюу гэр бүлээсээ сална. |
Зүүдэндээ мөндөрт цохигдох | жаахан ч гэсэн амжилтанд хүрэхийг танд амлаж байна. |
Хэрвээ таны зүүдэнд нартай өдөр мөндөр орж байвал | санаа тавих зүйл гарах ба хувь заяа танаар тохуурхаж ч магад. |
Мөндөр дээвэр дээр буух чимээ сонсогдож байвал | энэ нь тийм ч сайн зүүд биш. |
Хэрвээ мөөг зүүдлэгдвэл | энэ нь эрүүл бус хүсэл, хөрөнгөө өсгөх гэсэн адгуу, яарсан алхам хийж, түүнээсээ таашаал авах ч, энэ нь ёс бус байхын тэмдэг. Ингэснээрээ шүүхэд дуудагдаж болзошгүй |
Мөөг идэх | доромжлогдох, хайр дурлал бүтэлгүй, ичгүүртэй байхын тэмдэг. Залуу эмэгтэй ийм зүүд зүүдэлвэл ирээдүйд өмч хөрөнгөндөө гамгүй байх бөгөөд сэтгэл санаа нь тогтворгүй байна. |
Өөрийнхөө нүцгэн мөрийг зүүдэлвэл | азтай өөрчлөлт танд амьдралыг шинээр харах хүсэл төрүүлнэ. |
Таны мөр их ясархаг болчихож гэж зүүдэлвэл | адайр ааштай, элдэв маягтай хүний аяыг даган амьдрах юм байна. |
Мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харах | аваар осол, золгүй тохиолдол, сэтгэл гонсойх, ажил хэрэг бүтэлгүйтэх. Залуу эмэгтэй мөргөлдөөн болж байхыг зүүдэндээ харвал тэр ямар нэгэн сонголт хийх гэж нилээн зовох бололтой. |
Зүүдэндээ мөрдөн байцааж байхыг харвал | таагүй явдал үргэлжлэн тохиолдож маш их сэтгэлээр унах болно. |
Зүүдэндээ санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгагдаж байгаа | таны хорон муу хүнээс өөрийгөө хамгаалах чадваргүйн илэрхийлэл. |
Зүүдэндээ мөрий тавьж байвал | зорилгодоо хүрэхийн тулд та зүй бус зүйлүүдийг хэрэглэх гэх юм байна. |
Мөрий тавиад алдаж байвал | таны хүрээнд багтдаггүй, ёс суртхуунгүй хамаатнаасаа бэртэл авах юм байна. |
Хэрвээ мөрий тавиад хожиж байвал | хувь заяа таныг ивээлдээ багтаах нь дамжиггүй. |
Мөрийнд оролцож чадахгүй байвал | таагүй нөхцөл байдалд мэгдэн сандарч, бүр шалдаа бууж өгнө. |
Мөс | багагүй зовлон бэрхшээл амсахыг илэрхийлдэг. Таныг хамгийн үнэ цэнэтэй ажил үйлсийн хувьд хорлох гэж эсрэг талынхан отож байна |
Цэвэр тунгалаг усаар хөвөх мөс зүүдэлвэл | хөндлөнгийн хүний атаархлаас болж таны аз жаргалд төгсгөл иржээ |
Мөсөн дээгүүр гэлдэрч байна гэж зүүдэлвээс | түр зуурын баяр хөөрөөс болж өөрийн тайван байдал болоод бусдын хүндлэлийг алдаж болзошгүй. Залуу эмэгтэйн хувьд мөсөн дээгүүр явж байна гэсэн зүүд нь тэр ичнүүр сонжуурт өртөхөд төө хүрэхгүй зайтай л байна гэдгийг анхааруулж байна. |
Сахал үс ургах | Олз омог. |
Сахал үс хусаж | Гарлага. |
Солонго | Мөрөөдөл, хүсэл сонирхол тань биелэхгүй. |
Сүү | Хэрүүл уруул. |
Тайван бус нойрсож буй эмэгтэй зvvдлэх | Сэрvvн байхдаа сэтгэл санаа тань ямар байхын илрэл Эмэгтэйн дvр төрх ертөнцийг vзэх vзлийг тань илэрхийлнэ. |
Тайван нойрсох бvсгvй | Амрах шаардлагатай болсноо мэдрэх. |
Таныг өөр хүний нэрээр дуудахад хариулж байна | Тулгарсан бэрхшээлийг олж харахгүй байна. |
Танихгvй эмэгтэй | Аз жаргал, зовлон зvдгvvрийн талаарх таны төсөөлөл, төлөвлөгөө, нөхцөл байдлын бэлэгдэл, сэтгэл санааны тань байдал: эмэгтэйн дvр төрх таны сэтгэл санааны байдлыг илэрхийлнэ. Энэ нь өөрийнхөө vйл хэрэг санаж сэдсэн зvйл жинхэнэ ёсоор vнэлэлт дvгнэлт өгөх. |
Танихгvй эмэгтэйг бvдэг бадаг зvvдлэх | Бага зэрэг таагvй явдал. |
Тааламжгvй дvр төрх, гоо vзэсгэлэн, гаднах аятайхан байдал | Баяр баясгалан, аз жаргал, эд баялаг. |
Жирэмсэн vл таних эмэгтэй | Өөрчлөлт хувирал, шинэ соргог зvйлд бэлэн, өөрчлөлт шинэчлэлтийг хvсэн хvлээх байдал. |
Тарвас | зүүдлэвэл гуниглах. |
Тариа ургасан байна | Баян тансаг аж төрөх. |
Толь | Нөхөртөө хууртаж мэхлэгдэнэ. |
Тороор дүүрэн шувуу байна | Маш их хөрөнгөнд эзэн сууж, олон сайхан хүүхэдтэй болно. |
Торонд ганцхан шувуу л байна | Та хүссэнээрээ ашигтай гэрлэж чадна. |
Шувуугүй хоосон тор | Гэр бүлийн гишүүнээ алдана. Сэтгэлтэй хүнтэйгээ оргож магад. |
Зэрлэг амьтан торонд хашигдан байхыг харвал | Та дайснаа дарж, азгүйтлийг амжилт болгон хувиргаж чадна. |
Өөрийгөө тэдгээр амьтадтай хамт торон дотор байна | Ядуурал, золгүй явдал, аялалын замд осолд орж болзошгүйг илэрхийлнэ. |
Төмөр | Сайнгүй хэрэг. |
Төмрөнд даруулаад түүнээс салж чадахгүй байна | Материаллаг алдагдалд орох, сэтгэл хямрах. |
Төмөр олдворлох | Олонтаа азгүйтэн зүтгэсний эцэст ажил хэрэгт санасан амжилт олно. |
Төмөр зам | Таны хэрэгт анхаарал дутагдаж байгааг, дайснууд тань санаачлагыг гартаа авахаар оролдож буйг илтгэнэ. |
Төмөр зам дагаад алхаж байна | Ажил хэргээ зөв хөтлөх арга барилд амжилттай суралцана. |
Төмс | Санаанд ороогүй явдлууд учирна. |
Төмс ухаж байна | Ирээдүйн амжилтын бэлгэдэл. |
Төмс идэж байвал | Томоохон ашиг олно. |
Төмс чанаж байна | Тохирсон ажлаа олно. |
Төмс тарьж байвал | Хүсэл тань биелнэ. |
Ялзарсан төмс | Таны баяр хөөр дуусч, таагүй ирээдүй угтана. |
Настай хүнд төрсөн өдрөө зүүдлэх | Сэтгэлийн зовиур, залуу хархүүд бол найз нөхөд илтгэл эвдэх, мөнгөний бэрхшээлтэй тулгарах. |
Төрсөн охиноо зүүдлэх нь | Таагүй үйл явдал танд сэтгэл хангалуун, төгс нийцэлтэй байх боломжийг олгоно. |
Туйпуу | Мөнгө санхүүгийн байдал хүндэрнэ. |
Тулаан | Хүндрэл бэрхшээлтэй тулгарч, эцэст нь тэр болгоныг ялж гарна. |
Тулаанд ялагдаж байвал | Бусдын хийсэн муу үйлдэл таныг амжилт олоход саад болно. |
Танаас зугатаж буй туулай | Өөртөө чухал ямар нэгэн зүйлийг алдана. |
Туулайг барьж авч чадвал | Та ялна. |
Үхсэн туулай | Ойр дотны нөхдөөс тань хэн нэг нь өнгөрнө. |
Нохойд хөөгдөж буй туулай | Ойр дотны хүмүүсийн дунд хэрүүл маргаан өрнөнө. |
Түлхүүр | Урьдчилан таамаглаагүй өөрчлөлт. |
Түлхүүр гээчихлээ | Таагүй явдлууд таныг зовооно. |
Түлхүүр оллоо | Ажил төрөл амжилттай байна, хулгайчийг барина. |
Эвдэрхий түлхүүр | Хагацал |
Тэнүүлчин болжээ | Амьдрал доройтох, зовлон зүдгүүр учрах. |
Тэнүүлчдэд юм өгч байна | Өгөөмөр сайхан сэтгэлтэйг харуулж байгаа аж. |
Хэн нэгэнтэй тэмцэлдэж байна | Томоохон бэрхшээлтэй тулгарна. |
Тэмцээд та ялж байвал | Саад бэрхшээлийг ч амжилттай давна. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд энэ зүүд нь түнштэйгээ тэрсэлдэхийн шинж болдог. |
Тэмцэлдэж байгаад бэртэж гэмтвэл | Материаллаг алдагдалд орно |
Тэмээ | Хайр сэтгэлд асуудал, хүндрэл гарна. Гэхдээ та үүнийг даван туулах чадвартай. |
Бэлчээрлэж буй тэмээ | Сайны тэмдэг. |
Та тэмээний эзэн бол | Ажил үйлс өөдрөг, аз хийморьтой байна. |
Цөл газар явж буй тэмээн жингийн цуваа | Эцсийн мөчид танд хэн нэгэн том тус үзүүлнэ, эсвэл ужиг өвчнөөс сална. |
Цэлмэг тэнгэр | Хүсэл биелж, нэр хүнд өсч бусдад хүндлэгдэнэ. |
Тэнгэрт нисч явна | Хайр дурлалдаа итгэл алдрах, мэхлэгдэх. |
Тэнгэр дуугарч байна | Зовлон болох |
Одтой тэнгэр | Амьдрал тань хийж буй тэмцэл амжилттай төгсөнө. |
Тэрсэлдэн муудалцаж байна | Ажил хэргийн холбоотой хүмүүстэйгээ харьцаа муудна. |
Та мөсөн дээр тэшүүрээр гулгаж байна | Ажлаа, эсвэл үнэт зүйлээ алдана. |
Тэшүүрээр гулгаж байтал мөс цөмөрвөл | Таны найз нар итгэл даахаар, зөвлөчихөөр хүмүүс биш байна. |
Бусдыг тэшүүрээр гулгаж байхыг харах нь | Ажил хэргийн түншүүдтэй муудалцах. |
Тэнгэрт хөөрөн дүүлж буй цаасан шувуу | баяжих гайхам сайхан боломж олдовч та түүнийгээ алдана. |
Цэвэр усанд байгаа загас | Хувь заяа танд өгөөмөр загнана. |
Залуу эмэгтэй амьд загас | Ариухан сайхан хайр дурлалтай учирна |
Загасны тор бариад ус руу явж байвал | Овсгоо самбаагаараа тун удахгүй сайн сайхан байдалд хүрч чадна. |
Загас барихаар яваад юу ч барьж чадалгүй ганзага хоосон буцаж байвал | Таны хүсэл мөрөөдөл талаар өнгөрнө. |
Загасны тор урагдаж цоорсон байвал | Харамсан халаглах зүйл гарна. |
Зам | Yхэх буюу цэрэгт мордох |
Зөгий | Амжилттай, ашигтай гэрээ хэлэлцээр хийх нь. |
Зургаа авахуулж байгаагаар | Гэр бүлийн уур амьсгал таагүй болох, үл итгэлцэл үүснэ |
Зүү | Аюулд учирна. |
Зэгс, хулс | Ажил үйлс тань амжилттай бүтнэ. |
Ирвэс хараад айж байвал | Гэрээ хэлцэл /ажил хэргийн болоод гэрлэлтийн/ гэнэт цуцлагдаж болзошгүй бөгөөд үүний шалтгаан нь таагүй явдал тохиолдсонд оршино. |
Алагдсан, ялагдсан ирвэс | Ажил хэрэгт амжилт гарч баяр хөөртэй байна. Ойр дотныхны хувьд ч хэтийн төлөв сайн байна. |
Ирвэс танд аюул учруулахаар байвал | Ажил хэрэгт хүндрэл гарна. Бусад хүмүүс танд өгсөн амлалтаасаа буцна. |
Ирвэсний архирахыг сонсоод айдас төрж байвал | Орлого багасаж байгаа тухай мэдээ таны сэтгэлийг зовооно. Та бусдын үздэгээс тэс өөрөөр зүтгэж магад. |
Ирвэсээс айхгүй байвал | Бодит байдалд аюул бага байна. |
Ирвэс, муурыг алахгүй бол | Хорон санаанд өртөхийн дохио болдог. |
Ихэр хvмvvс | Эргэлзэж тээнэгэлзэн /зөв замыг зvдэрч байж олно/, аль нэгийг нь сонгох шаардлагатай. |
Лусын дагина | Хувь заяанд өөрчлөлт гарна. |
Машинд суувал | Биелэхгүй мөрөөдөл. |
Машинаар явж байвал | Цаашдын зам чинь богинохон. |
Ногоон могой | Харьцаа тасарна, золгүй тохиолдол. |
Могойн чуулгантай таарвал | Олз омогтой байна. |
Муур харах | Та түүнийг алж чадахгүй эсвэл нүднээс далд ортол хөөж чадахгүй аваас зовлон ирнэ. Тан руу дайрч байвал таны нэр хүндийг гутаах, эд хөрөнгийг булаан авахын тулд юу ч хийхээс сийхгүй дайснууд гарч ирэхийг харуулж байна. |
Муурыг хөөж чадвал | маш том саад бэрхшээлийг даван туулж, нэр хүндээ өндөрт өргөн хувь заяа танд нааштай хандана. |
Туранхай, өрөвдөлтэй, халтар муур зүүдлэгдвэл | таагүй мэдээ хүлээж авахад бэлэн бай. Таны найз нөхдийн нэг нь өвчилсөн тухай мэдээ авч магадгүй ба хэрвээ зүүдэндээ муурыг хөөж чадвал таны найз эдгэрнэ. |
Муур дуугарахыг сонсвол | таны хуурамч нөхөр таныг хорлохын тулд юу ч хийхэд бэлэн байна. |
Мууранд маажуулчихлаа зүүдэлвэл | таны бий болгох гэж өч төчнөөн цаг зав, хөдөлмөрөө зариуулсан зүйлийг дайснууд танаас түвэггүй булаан авна. |
Залуу эмэгтэй муур эсвэл муурын зулзага тэвэрч байна | Ёс суртхуунд харш зүйлд оролцох нь. |
Мухлаг тэргээр явж байна | Гэнэтийн зочид ирсэн нь таныг сайхан аялалаас татгалзахад хүргэнэ. |
Мэлхий баригдсаныг харвал | та өөрийн эрүүл мэндээ анхаардаггүй бөгөөд үүнд танай гэрийнхэн санаа зовдог гэдгийг харуулж байна. |
Өвсөн дотор мэлхий байхыг харвал | нууцыг тань хадгалж, сайн санааны үүднээс зөвлөгөө өгч чадах сайхан найзтай болно гэсэн үг. |
Маш том мэлхий харвал | ийм зүүд зүүдэлсэн эмэгтэй хүний хувьд дагавар хүүхэдтэй хүнтэй гэр бүл болох ба хүүхдэд нь асаргаа их шаардлагатай болох юм байна. |
Мэлхий идэж байна | баяр хөөр төдөлгүй сарниж, зарим нэг хүмүүсийн харилиаанаас тиим ч их ашиг тусыг олж чадахгүй. |
Хий ханиалгадаг болж | Ойр төрлийн хүн өвдсөн нь таны төлөвлөгөөний биелэлтэнд саад болно. |
Хий ханиалган, зовлонтой байна | Хэтийн төлөв эргэлзээтэй байсан ч та эртнээс хүссэн зүйлээ олж авах гэж хичээх болно. |
Зүүдэндээ мэргэлж байхыг харвал | ямар нэгэн хойшлуулшгүй чухал ажил таны сэтгэлийг зовоож байна. Гэвч тэр ажлаа дуустал нь хийх гэсэн шийдвэрээ анхааралтай авч үзээрэй. |
Мэс засал хийж байхыг үзэх | ажил хэргийн түншийн зүгээс танд дарамт үзүүлнэ. Залуу эмэгтэйн хувьд ийм зүүд нь та өөртөө зохих ёсны халамж, анхаарал тавьж чадахгүй бол нилээн ноитой өвчин тусч болзошгүйг харуулж байна. |
Мэс заслын багаж хэрэгслүүд | найзынхаа даруу бус загнаснаас болж та маш эвгүй байдалд орно. |
Hавч | Аз жаргал ирэхийг, бизнес сайжрахыг зөгнөдөг. |
Гандсан навч | санаа сэтгэлийг зовоон тарчлааж байгаа асуудлын талаарх таны итгэл, найдвар хуурамч болоод бүдэг бадаг таамаглалтай байгааг харуулна. |
Залуу эмэгтэй гандсан навч зүүдэлвэл | сүйт залуу нь түүнийг хуримлахаасаа өмнө хаяж явна. Заримдаа ийм зүүд үхлийг ёрлох нь бий. |
Навч шинэ бөгөөд ногоон бол | залуу эмэгтэй хөрөнгө өвлөн авч, баян чинээлэг, амжилтанд хүрсэн хүнтэй гэрлэнэ. |
Толгой дээрээ, хәл доороо алтан навч зүүдэлвэл | таны ирээдүй хэний ч атаархлыг төрүүлмээр үнэхээрийн сайхан байна. |
Нагац, эгч | Залуу бүсгүйн хувьд нагац эгчийгээ зүүдэндээ харах нь өөрийн ямар нэгэн үйлдлийн төлөө эрс буруушаагдах, түүнээс үүдэн сэтгэлээр унахын шинж тэмдэг болдог. Хэрвээ нагац эгч нь сэтгэл санаа өндөр, инээмсэглэсэн дүрээр зүүдэнд нь орж ирвэлбагахан зөрчилдөөн арилж, сэтгэл хангалуун болно. |
Найз нөхдийгөө эрүүл чийрэг, аз жаргалтайгаар зүүдэлвэл | сайн мэдээ хүлээж авна. Магадгүй та удахгүй өөрийн хайрлан хүндэтгэдэг хүнтэйгээ уулзаж болох юм. |
Найзыгаа сэтгэлээр унасан байхыг харвал | өвчин, шаналалыг илтгэж байна. |
Хэрвээ та найзыгаа амьтны дүрээр харж байвал | дайснууд чинь удахгүй таныг ойрын хүнээс тань салгана. |
Хэрвээ найз чинь тод улаан өнгийн хувцас өмссөн байвал | ойр дотныхныхоо төлөө түгшиж, санаа зовно. |
Өндөр байр сууринд байдаг найз нөхрөө зүүдэлвэл | бодож санаж явдаг олон зүйлээ гүйцэлдүүлэх бөгөөд та хэзээд шударга үнэнч хэвээрээ байна. |
Хэрвээ найзыгаа тээр дор байгааг харвал | асар их амжилтанд хүрээд та хуучин анд нөхдөө тоомсорлохгүй байхыг харуулж байна. |
Намаг | Уйлна |
Нар | Газар ухна. |
Нарсан ой зүүдлэвэл | түймэр гарна. |
Нарийхан, бартаа саад ихтэй жимээр явж байна | Амжилт буурч, таагүй мэдээ дуулна. |
Нисэж явна | Амжилтанд хvрэх. |
Ногоон мод зүүдлэвэл | хүнд сэтгэлтэй болно. |
Ногоон нуга зүүлэвэл | жарган баясана. |
Дайрдаг нохой | Бүтэлгүйтэл, сөрөг талынхны хорт ажиллагаа. |
Эрх нохой | Амжилт, үнэнч нөхдийг харуулна |
Сайн үүлдрийн нохойтой байна | Хангалттай хөрөнгө цуглуулж чадна. Хээнцэрлэн гангалах дуртай, хөнгөмсөг залуу амраг. |
Эрүүлч нохой таны мөшгиж байна | Хорхой хүргэсэн зүйлд татагдах нь зөвхөн сүйрлийг л авчирна гэдгийг сануулжээ. |
Туранхай, халтар нохой | Маш их азгүйтэл эсвэл өвчин таныг хүлээж байна. |
Нохой хуцах чимээ | Таагүй мэдээ дуулдана. |
Танай гэрт анч нохой байна | Ажил хэргийн нэн таатай байдал. |
Том нохойноос айж байна | Бүхнийг сөрөн, ажил, амьдрал дундаж хэмжээнээс дээш гарна. |
Таны ард нохой архирч байхыг сонсох | Таны сонирхолд далд саад учрах нь. Заримдаа ялагдлыг харуулах ч энэ зүүд нь идэвхитэй эсэргүүцэн тэмцэх байдлыг харуулдаг. |
Муур нохой, бие биен лүүгээ гэнэт дайралцаж байгааг харвал | Зүрх сэтгэлийн асуудал таагүй байна. |
Зодолдож байгаа муур, нохой руу ус цацаж байвал | Сайн зүүд. |
Цагаан хав нөхөрсгөөр таны тойрон эргэлдэж байвал | Ажил болон амьдралын асуудалд их аз хүлээж байна. |
Олон толгойтой нохой | Олон ажил зэрэгцүүлэх хэрэггүй. |
Нохой нь могойг хэрхэн алахыг харж байвал | Маш сайныг илтгэсэн зүүд юм. |
Од | Садантайгаа уулзах. |
Олс | Аливаа асуудалд, ялангуяа ажил хэргийн асуудалд амжилт олохын илэрхийлэл. |
Залуу эмэгтэйн хувьд тэр бүдрээд олсны тариалангийн талбайд уначихлаа | хайрттайгаа маргалдан хагацаж салах юм байна. |
Оймс | Та замбараагүй хүмүүстэй нийлж, сэтгэл хангалуун байна. |
Оймс нэхэж байна | Гачигдал, ядуурал нүүрлэнэ. |
Эмэгтэй хүн зүүдэндээ өөрийнхөө оймсыг элэгдэж хуучирсан эсвэл урагдсан байгаагаар зүүдэлвэл | хөнгөн хуумгай загнасандаа зэмлэн буруушаагдана. |
Маш гоёмсог оймс өмсөж байна | тэр эр хүний халамжинд ухаанаа алдаж болзошгүй |
Эмэгтэй цагаан оймс өмсчээ | сэтгэл гонсойлгох зүйлээс, өвчин эмгэгээс сэргийлэх хэрэгтэй |
Онгод орох | удаан уулзаагүй найз, нөхөртэйгээ баяртайгаар уулзалдана. |
Түгшүүртэй зүйл таны сэтгэлийг догдлуулах, хөөргөж байна | гашуудал хүлээж байна. |
Онигоо ярьж байна | та оюун ухаантай, хөгжилтэй хүмүүсийн хүрээнд байхыг илүүд үзэх ба таны ажил хэрэг өөр шиг чинь найдвартай тогтвортой байна. |
Эмэгтэй хүн онигоо сонсож байна | адал явдал хайсан хөгжилтэй хүмүүсийн хүрээнд орох юм байна. |
Оёдол үйл эрхэлж байна | Уй гашуу тохиолдож болзошгүй бололтой. |
Ор дэвсгэр цэвэрхэн, цагаан байвал | тайван байдал түгшүүрээр солигдож санаа зовох зүйл гарч ирнэ. |
Ор дэрээ хурааж байна | удахгүй шинэ найзтай, сэтгэлд таатай хийх зүйлтэй болохын шинж. |
Урьд өмнө нь байгаагүй өрөөний оронд байна | найз нар тань гэнэт хүрч ирнэ. |
Өвчтэй хүн өөрийгөө оронд байна | өвчин нь улам хүндэрч газар авахын шинж юм. |
Задгай газар, агаарт ор дэвсгэр засаад хэвтэж байна | танд сайхан ажил, алба олдож өөрийн байр байдлаа дээшлүүлэх боломж бий болно. |
Найз нөхрийгөө царай нь маш их цонхийчихсон орондоо хэвтэж байгаа | сонин хачин явдал болох ба таны найз нөхөд үүнд сэтгэл дундуур байна. |
Эх хүний хувьд хүүхдээ оронд нь байгаа | тэр удаан өвчлөх хүнийг асарч сувилан санаа тавих хэрэгтэй болох юм байна. |
Ер нь өөрийгөө оронд орсноор зүүдэлсэн хүн | өвчлөх эсвэл түүний амьдралын ердийн урсгал ямар нэгэн эмгэнэлтэй явдлаар тасалдана. |
Ямар нэг зүйлийн хамгийн өндөр цэг буюу оройг харвал | төлөвлөж зорьсон зүйл хүссэнээр цэцэглэн өрнөж, сайн сайхан байдалд хүрэхийн билэгдэл болно. Түүнчлэн найз залуу, бүсгүйгээ зөв сонгохын шинж. |
Ордонгоор зугаалж, тэгээд тэнд ямар ч сайхан зүйл олж харахгүй байвал | таны хэтийн төлөв мэдэгдэхүйц тэлж та шинэ цол, хэргэм авч чадна. |
Ордонд хоорондоо ярилцаж, бүжиглэж байгаа сайхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг харвал | ашиг орлоготой, таатай орчин, хүрээлэлд орохын илэрхийлэл. |
Дээд зиндааны үдэшлэг цэнгүүнд оролцогч нь байна | тэр нөхөрт гарах эсвэл хамаатан садныхаа хүний өгөөмөр сэтгэлийн ачаар нийгэмд өндөр байр суурь эзэлж чадна. Ийм зүүд нь ихэвчлэн төөрөгдөлд оруулсан хуурмаг байдлыг харуулдаг ба нөхцөл байдал нь хязгаарлагдмал залуу эмэгтэйн хувьд түүний хий хоосон мөрөөдөлд автаж байгааг харуулдаг. Хуурамч нэр төр хайхын оронд үнэнч шударга хөдөлмөрлөн, ээж болон найз нөхдийнхөө сайн санааны зөвлөмжийг дагах нь дээр гэдгийг түүнд сануулжээ. |
Орлого авч, хөрөнгө эзэмшиж байна | та хэн нэгнийг хуурч тэгснээрээ найз нөхөд болон гэр бүлийнхэндээ хүндрэл учруулна. |
Хамаатан садны нэг нь орлого олж байна | танд амжилт ирэхийн билэгдэл. |
Эмэгтэй хүний хувьд орлогоо алдаж байна | амьдралд нь сэтгэл гонсойх зүйл гарахын шинж. |
Таны орлого бага, хүрэлцээгүй байна | төрөл садан болон найз нөхөдтэйгээ таарамж муутай байхын дохио. |
Орлогын өчүүхэн хэсэг нь л танд ноогдож байна | амжилт түр зуурхан дайраад өнгөрөх ба хүлээж байснаасаа багыг олно. |
Хоргодох газар барьж байвал | та муу хүмүүсийн довтолгооноос зугтаж чадна. |
Орогнох газар хайж байвал | та ямар нэгэн луйврын хэрэгт буруутгагдах ба өөрийгөө зөвтгөхийг оролдоно. |
Өөрийгөө орчуулагч болсноор зүүдэлвэл | ихээхэн ашиг олно гэсэн тооцоо чинь алдаатай байхыг харуулна. |
Өвдөж эмзэглэх | Хэт мэдрэмтгий, эмзэг сэтгэлтэй байж амьдралаа хvндрvvлэх. |
Юу нь ч юм өвчтэй байх | Амьдралдаа санаа зовж тvгших юм ихтэй байх. |
Өвчтэй хvн эргэж тойрох | Баяр баясгалан. |
Өндөг | Хэрүүл |