Эмийн сан хэрхэн нээх вэ?

Шинээр эмийн сан, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа түр хугацаагаар зогссон байгаа бөгөөд материал хүлээн авах хугацааг вэб сайтаар жич зарлах болно.

Тавигдах шаардлага:

1.1 Тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд буюу компани байгуулсан байна.

1.2 Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 2014-2016 онд баримтлах чиглэлийн тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 298-р тушаал, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлагын тухай Эрүүл мэндийн сайдын 2013 оны 145-р тушаалуудын шаардлагыг хангасан төсөл бичдэг болсон бөгөөд доорх асуудлуудыг тусгасан байх. Үүнд дээрх тушаалын:

1.3. Тусгай зөвшөөрөл хүсэгчийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага байгуулах (цаашид “Эрүүл мэндийн байгууллага” гэх) хэрэгцээ шаардлага нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход баримтлах тэргүүлэх чиглэлтэй нийцсэн байна.

1.4. Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар хэрэгцээний шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлох, тусгай зөвшөөрөл олгох гэсэн 2 үе шатаар явагдана.

1-р үе шат:

1.4.1.Тусгай зөвшөөрөл хүсэгч нь эрүүл мэндийн салбарт баримталж буй тэргүүлэх чиглэлтэй нийцсэн төсөл боловсруулж ирүүлнэ.

1.4.2.Тусгай зөвшөөрөл хүсэгчийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага байгуулах төслийн хэрэгцээ шаардлагад дор дурдсан хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ:

а/ Хүн амын эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлага:

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баримталж буй тэргүүлэх чиглэлтэй нийцэж буй эсэх
Төслийг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ижил төрлийн эрүүл мэндийн байгууллага, түүний ашиглалт (ажлын ачаалал)-тай харьцуулах;
Үйлчлэх хүрээний хүн амын тоо;
Ядуу эмзэг бүлгийн хүн амд хүрч үйлчлэх байдал.
б/ Санхүү, эдийн засгийн хүчин зүйл:

Төслийг хэрэгжүүлэх санхүүжилт;
Төслийн өртөг үйлчлүүлэгчээс авах төлбөрийн хэмжээнд нөлөөлөх байдал;
Улс, орон нутгийн эрүүл мэндийн талаарх бодлого, стратегид туссан эсэх.
в/ Тусламж, үйлчилгээнд оруулах хувь нэмэр:

Удирдлагын болон мэргэжлийн үйл ажиллагааны шилдэг арга барилыг нэвтрүүлэх;
Нотолгоонд суурилсан дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх;
Олон улсын стандарт, эмнэл зүйн удирдамж, үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх;
Хүний нөөцийн мэргэшсэн байдал;
Эрүүл мэндийн салбарын өрсөлдөөнд нөлөөлөх байдал.
1.4.3.Тусгай зөвшөөрлийн комиссын эхний шатны хурлаар төслийг хэлэлцэн хэрэгцээ, шаардлага хангасан байгууллагад шинжээчдийг томилох шийдвэрийг гаргана.

1.5. Энэхүү журмын 1.4.3-т заасан шийдвэрийг эрх бүхий байгууллагаас авсны дараа ажлын байрыг бэлтгэх, тусгай зөвшөөрөл авах баримт бичиг бүрдүүлэх нөхцөл бүрдэнэ

2-р үе шат.

1.6. Тусгай зөвшөөрлийн комиссын 2 дахь шатны хурлаар бүрдүүлсэн баримт бичиг, эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлыг тухайн эрхлэх үйл ажиллагааны төрөлд холбогдох Монгол улсын эсвэл олон улсын стандартын шаардлага хангасан барилга байгууламж, ажиллах хүн хүч болон ашиглах техник технологи, тоног төхөөрөмжийн тодорхойлолт, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргана.

Эмийн сан, эмнэлгийн чиглэлээр тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

1. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох нийслэлийн комисст хүсэлт гаргах

2. Эмийн сан, эмнэлгийн танилцуулга болон ажилчдын мэдээлэл

3. Компани үүсгэн байгуулагчийн шийдвэр

4. Компаний дүрмийн хуулбар

5. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

6. Эмийн сан, эмнэлгийн ажиллах журам

7. Ажилтан, ажилчдын анкет /ТАХ-ын 1-р маягтаар/

8. Компанийн захирлын тушаал ажилчдыг томилох тухай

9. Эм зүйч, эм найруулагч, эмч, сувилагч нарын дипломын хуулбар нотариатаар баталгаажуулах

10. Эм барих,эмчлэх эрхийн лицензийн хуулбар нотариатаар баталгаажуулах

11. Хөдөлмөрийн гэрээ

12. Ажлын байрны тодорхойлолт

13. Иргэний үнэмлэхний хуулбар

14. Эм ханган нийлүүлэх байгууллагатай /3-аас дээш/ хийсэн гэрээ /эмийн сан бол/

15. Хог хаягдлын гэрээ Элемент ХХК-тай хийх

16. Түрээсийн гэрээ

17. Эмийн сан, эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалт

18. Байрны гадаад дотоод схем зураг

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

2020-08-23

0 responses on "Эмийн сан хэрхэн нээх вэ?"

Зурвас үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

X