CAS number, INCI гэж юу вэ?

INCI, CAS number -ын практик ач холбогдол маш их байдаг бөгөөд нэн ялангуяа үнэртэн, гоо сайхны үйлдвэрлэл эрхлэх гэж байгаа хүмүүст чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс эдгээрийн практик ач холбогдлоос тодорхой хэсгийг энэхүү нийтлэлээрээ хүргэхээр бэлтгээд байна. Та бүхэн видео мэдээллээс илүү дэлгэрэнгүй хүлээн авах боломжтой.

1907 онд АНУ-н химичдийн холбоо болох Chemical Abstracts Service-г үүсгэн байгуулсан ба уг холбооноос 1957 онд CAS Number –г бий болгон химийн бодисуудыг бүртгэлжүүлж эхэлсэн.

CAS number нь олон улсад хүчинтэй, химийн бодисын бүртгэлийн дугаар юм.

Одоогийн байдлаар 158 сая гаруй органик болон органик бус бодис бүртгэгдсэн.

Практикт CAS number-г стереоизомер нэгдлүүдийг ялган танихад маш чухал үүрэгтэй.

Харин INCI буюу International Nomenclature of Cosmetic Ingredients- нь косметикын бодисуудын олон улсын ангилал юм.

Энэ ангиллын нэр томъёоллыг ихэвчлэн бүтээгдэхүүний шошгон дээр орц найрлагаа бичихэд ашигладаг.

АНУ, Европын холбооны улсад гоо сайхны бүтээгдэхүүний савлагаан дээр орц найрлагаа зөвхөн INCI нэршлээр бичсэн байх ёстой гэж заасан байдаг.

0 responses on "CAS number, INCI гэж юу вэ?"

Зурвас үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

X