FL Studio-н ажлын талбар №1

FL Studio нь хөгжмийн продакшнд зориулан гаргасан мэргэжлийн чанартай дуу бичлэг хийх, ая зохиох, аудио бичлэг, микс хийхэд зориулагдсан программ юм. Тус программ дээр үүсгэсэн файлыг дараах форматаар хадгалж болдог (.wav, .mp3, .ogg, .flac or .mid format.).

Одоо бүгдээрээ FL Studio-н ажлын талбаруудыг авч үзье.

Таны хэрэгслийн талбар энд харагдаж байгаа зургаас өөр байгаа тохиолдолд та Хэрэгслийн талбар дээр хулганаа аваачаад Mouse II дээр дарж, Factory Presets гэсэн хэсгээс дурын хэлбэрт оруулан өөрчилж болно.

Нуух (Ctrl+F11) – Гар товчлуурыг ашиглан Toolbar буюу Хэрэгслийн талбарыг нуух, дахин гаргаж ирэх боломжтой.

Цэсний талбар

Ажлын талбар хэсэгт ихээхэн хэрэглэгддэг нэг талбар бол цэсний хэсэг бөгөөд FILE  ( F3) цэсийг ашиглан дараах функцуудыг хийх боломжтой.

  • New– Шинэ төсөл эхлүүлэх, шинээр талбар үүсгэх
  • Open ( Ctrl+O) – Өмнө үүсгэсэн файлыг нээх.
  • Save (Ctrl+S) – Үүсгэсэн файлаа хадгалах
  • Save as (Shift+Ctrl+S) -Өмнө үүсгэсэн файлын нэр болон форматыг өөрчлөн дахин хадгалах
  • Save new version (Ctrl+N)- Өмнө үүсгэсэн файлд өөрчлөлт оруулсны дараа өмнөх файлыг устгахгүйгээр одоогийн файлыг шинээр хадгалах
  • Import – FL студиогийн унших боломжтой формат бүхий файлыг оруулах
  • Export – Үүсгэсэн файлын форматыг өөрчлөх боломжийг олгодог функ юм. Та бүхэнд түгээмэл хэрэглэгддэг форматуудын тайлбарыг доорх хэсэгт оруулав.
    • Wave file (Ctrl+R) – Энэ форматыг өндөр чанартай аудио бичлэгт ихээхэн ашигладаг бөгөөд СD хэлбэрээр хадгалах бол 44.1 kHz 16-Bit Wave (.wav) -г сонгох нь зүйтэй.
    • mp3 file (Shift+Ctrl+R) – mp3 (Mpeg Audio Layer 3) буюу шахсан аудио хэлбэр юм. Хэрвээ та чанартай аудио хэлбэрээр mp3 файл үүсгэхийг хүсэж байвал 224 kbps буюу түүнээс дээш байлгаарай.
    • ogg file – (Shift+Ctrl+R) – ogg (Ogg Vorbis) Энэ нь интернэтийн орчинд нээлттэй байдлаар аудиог хуваалцах боломжийг олгодог формат юм. ( 224 kbps буюу түүнээс дээш) Хэрвээ та аудио файлыг удаан хадгалахыг хүсэж байвал энэ форматыг сонгох нь тохиромжгүй.
    • MIDI file (Shift+Ctrl+M) – MIDI (Musical Instrument Digital Interface) энэ формат нь аудионы нотыг хадгалах ба дахин засварлах боломжийг олгодог.
    • Zipped loop package – .flp (project data) та хэрвээ өөрийн аудио файлыг хадгалах, дахин өөрчлөх, засварлах хүсэлтэй байвал энэ форматад оруулж хадгалах нь хамгийн тохиромжтой
    • Project bones – (*.fst files) таны аудио файлын тодорхой нэг хэсгийг хадгалах ба дахин өөр файлд ашиглах, нэгтгэх боломжийг олгодгоороо давуу талтай.
    • Project data files – Таны ажлын талбарт үүсгэсэн бүхий л хэсгүүдийг хуулбарлаж, таны сонгосон нэг фолдерт хадгална.
  • Recent projects (Alt+ 1 to 0 (10)) – Хамгийн сүүлд ашигласан файлуудыг харуулна.
  • Exit -Гарах

0 responses on "FL Studio-н ажлын талбар №1"

Зурвас үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

X