Description
НАЙРЛАГА: 1 уутанд (10мл):
Идэвхтэй бодис: Симетикон (USP)……………………………….0,2г
Нэмэлт: (хадгалалтыг нэмэгдүүлэх): натри бензоат……0,006г
ЭМИЙН ХЭЛБЭР: хөвмөл
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Ходоодны дуран оношилгоо, дурангийн мэс заслын үед хөөс дарах.
- Рентген шинжилгээнд бэлтгэх зорилгоор ходоодны хийг арилгах.
- Ходоод гэдэсний замын хийн гаралтай ходоодны хямрал, хэвлийн дүүрэлтийг багасгахад хэрэглэнэ
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
- Ходоод дурандахад үүссэн хөөс дарах
Насанд хүрэгчид: усанд Симетикон 10 мл хийж шинжилгээнээс 15-40 минутын өмнө 40-80 мг ууна.
- Ходоодны рентген шинжилгээний үеийн хөөс дарах
Насанд хүрэгчид: шинжилгээнээс 3-4 өдрийн өмнө Симетиконыг 40-80 мг тунгаар өдөрт 3 удаа хоолны дараа ууна.
- Ходоод гэдэсний замын хийн гаралтай ходоодны хямрал, хэвлийн дүүрэлтийг багасгахад хэрэглэнэ.
Насанд хүрэгчид: Симетиконыг 40-80 мг тунгаар өдөрт 3 удаа хоолны дараа унтахын өмнө ууна. Өвчтөний нас, хувь хүний онцлогоос хамааран тунг нэмэгдүүлж болно.
АНХААРУУЛГА/ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
- Анхааруулга
“Аспартам” буюу эмэнд агуулагдах амтлагч бодис нь биед фенилаланины адил задардаг. Иймээс удмын фенилкетонури эмгэгтэй өвчтөнд хориглох ба фенилаланины хяналтыг сайтар тавих шаардлагатай.
- Гаж нөлөө
1) Ходоод гэдсэнд: заримдаа өтгөн хатах, хэвлийгээр эмзэглэх, суулгах, ходоод өвдөх, бөөлжих, дотор муухайрах, хэвлий дарагдах, хоолны дуршил буурах
2) Бусад: заримдаа толгой өвдөх шинжүүд үүсч болно.
Reviews
There are no reviews yet.